Хольцтой шатахуун борлуулагчдийг Шатахуун хэрэглэгчдийн холбоо зарлана

Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцож хуурамч, хольцтой шатахуун, дизель түлш зарагдаж байгаа талаар мэдээлэл өгчээ.

Мөн тус холбооноос шатахуун, дизель түлшийг шинжилгээнд оруулахад тухайн бүтээгдэхүүний октан тоо байх ёстой хэмжээнээс 4-5 дахин бага эсхүл хэт өндөр, шаталтын хэмжээ хүрэхгүй, тунадастай зэрэг зөрчил илэрсэн байна. Харин манай улсын төрийн байгууллагууд эдгээр борлуулагчдын нэрсийг зарлахаас татгалзжээ.

Тиймээс ОХУ, БНХАУ-д давхар шинжлүүлэхээр өгч тухайн хоёр орны шинжилгээний хариуг ирэхээр олон нийтэд мэдээлнэ гэдгээ Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ard ni tomchuud bgaa bolohoor huuramch benzin zorigtoi hiij bna l daa oilgomjtoi

    0 0 Хариу бичих
  2. Mergejliin hyanalt,Gaaliin labortari medsen ch medeegui um shig ajilladag baina oilgomjtoi

    0 0 Хариу бичих
  3. Шинжилгээгээр хольцгүй гэсэн дүн гарнаа. Энэ холбоо нь шатахуун импортлогчдыг шантаажилж мөнгө аваад таг болноо. Бодит дүн бол мэдээж хольцтой. Зөвүү мөнүүү

    1 0 Хариу бичих