Монголын уулчин Ж.Бямбасүрэн дөнгөж сая Эверестийн оргилд гарчээ

"Хайрхан" аяллын клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр Улаанбаатарын цагаар 13 цаг 47 минутад  Эверестийн оргилд  гарчээ.

Тэрээр Монголын уулчдаас Эверестэд авирсан 7 дахь хүн болж байна. Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хүсэл тэвчээр ялав баяр хүргэе

    0 0 Хариу бичих