Дэлхийн хамгийн хүчтэй хөлөг онгоцнууд: Одоо байгаа бүх онгоц тээгчид

Дэлхийн хэмжээнд өнөөдөр  далай тэнгист  тавигдсан 24 онгоц тээгч байгаа. Хамгийн сүүлд Хятадын анхны  бүтээсэн онгоц тээгч  оржээ. Тэдний ихэнх 11 хөлөг нь Америкийнх бөгөөд тус бүр хоёр хөлөг Итали, Хятад, Энэтхэгт байгаа. Орос, Франц, Их Британи Тайланд  тус бүр нэг онгоц тээгчтэй. Америкийн бүх хөлөг дээр Францынх нь атомын хөдөлгүүртэй.

«Жеральд Р. Форд» онгоц тээгчээс цахилгаан соронзон харвагчаас хөөргөсөн F/A-18E/F Super Hornet сөнөөгч онгоц

Атомын онгоц тээгч Gerald R. Ford хөлгийг АНУ-ын Тэнгисийн флот 2017 оны зургадугаар  сард зэвсэглэлд авчээ. Хамгийн өндөр 13 тэрбум доллараар уг онгоцыг  бүтээжээ. Gerald R. Ford нь Nimitz ангиллын хөлөг онгоцнуудыг солих шинэ төрлийн анхны хөлөг нь болж байгаа. Хөлгийн баг нь 4,5 мянган цэргийн албан хаагчид 75 онгоцноос бүрэлдэх бөгөөд түүнийг “хөлөг онгоц-агаар” ангиллын дунд тусгалын RIM-162 ESSM зенитийн пуужин, зенитийн их буугаар  зэвсэглэжээ. Хөлгийн урт нь 332,8 метр, өргөн нь усанд суултын шугамаар 40,8 метр, нислэгийн талбайгаар 78 метр. Дээд хурд нь 30 узел. Ашиглагдах хугацаа нь 50 жил.

Америкийн онгоц тээгч «Нимиц» Өмнөд Солонгосын Пусан боомтод

Онгоц тээгч Nimitz нь энэ нэрийн цувралын анхных нь юм. Усанд 1972 онд тавигдаж, 1975 онд зэвсэглэлд авчээ. Хөлгийг хос атомын тогоогоор тоногложээ. Урт нь 332,8 метр, өргөн нь 76,8 метр. Дээд хурд нь 31,5 узел. Нисэхийн хэсэг нь 90 орчим онгоц, нисдэг тэрэгнээс бүрэлдэнэ.

Америкийн онгоц тээгч «Дуайт Эйзенхауэр» Италийн Неаполь хотын боомтоос гарч байгаа нь

Америкийн онгоц тээгч Dwight D. Eisenhower Nimitz  цувралын хоёр дахь хөлөг нь юм. 1975 онд усанд тавигдаж, 1977 онд зэвсэглэлд оржээ. Иран, Ирак, Афганы кампаниудад оролцож байлаа.

«Карл Винсон» Номхон далайд

Америкийн Carl Vinson Nimitz цувралын гурав дахь хөлөг бөгөөд 1982 онд зэвсэглэлд оржээ. 2011 онд Арабын тэнгисийн усанд Усама бин Ладены цогцосыг энэ хөлгөөс “нутаглуулж” байжээ.

«Теодор Рузвельт» Арабыэ тэнгист

Theodore Roosevelt нь Nimitz  төрлийн дөрөвдэх хөлөг болсон ба түүнийг 1985 онд усанд буулгаж, 1986 онд зэвсэглэлд авчээ. Өмнөх хөлгүүдийг  бодвол түүнд мэдэгдэхүйц шинэчлэл хийжээ.

«Авраам Линкольн» Энэтхэгийн далайд

Nimitz төрлийн тав дахь болох Abraham Lincoln хөлгийг 1989 онд зэвсэглэлд авсан байна.Онгоц тээгчийн зэвсэглэл нь энэ төрлийн стандартынх. Иракийн дайнд оролцсон  ба анх түүнд эмэгтэй цэргийн албан хаагчдыг авсан байв. «Трансформерүүд» киноны зураг авалтад ашиглагджээ.

«Жорж Вашингтон» Австралийн Брисбен хотын боомтод

1990 онд зэвсэглэлд авсан George Washington Nimitz төрлийн зургаа дахь хөлөг Газар дундын  тэнгис Өмнөд Хятадын тэнгисйн аянд, Японы эргийн ойролцоо хөвж байлаа.

«Жон К. Стеннис» Өмнөд Солонгосын Пусан боомтод

Усанд 1993 онд тавигдаж, 1995 онд зэвсэглэлд орсон Америкийн John C. Stennis нь Nimitz төрлийн долоо дахь хөлөг юм. Ираны армийн  Ерөнхий командлагч, John C. Stennis хөлгийг “Персийн буланд үзэгдэхгүй байхыг” 2012 онд сануулж байсан ч онгоц тээгч эргэн ирээд замдаа далайн дээрэмчдийн гарт ороод байсан ираны  загас агнуурын хөлөг онгоцыг аварч байлаа.

«Гарри Трумэн» Атлантын далайд Northrop Grumman X-47B гэх нисгэгчгүй онгоцыг туршиж байгаа нь.  Фото: Kristina Young / Reuters

Америкийн  Harry S. Truman нь Nimitz төрлийн найм дахь хөлөг бөгөөд 1996 онд усанд тавигдаад 1998 онд зэвсэглэлд авагджээ. Abraham Lincoln онгоц тээгчийн адил Ойрхи Дорнодын дайнд ашиглагдаж байлаа.

Онгоц тээгч «Рональд Рейган» Өмнөд Солонгосын Пусан боомтод

Америкийн Ronald Reagan онгоц тээгч нь Nimitz төрлийн ес дэх хөрөг бөгөөд 2001 онд усанд тавигдаад 2003 онд зэвсэглэлд оржээ. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн хөлөг маш хүчтэй тормозын системээр тоноглогдсон учраас бусдаасаа илүү хүнд жинтэй онгоц буух боломжоор ялгаатай.

Northrop Grumman X-47B нисгэгчгүй онгоцыг «Жорж Буш» хөөргөж байгаа нь

George H.W. Bush хөлөг нь  Nimitz ангиллын 10 дахь буюу сүүлчийн хөлөг нь болжээ. 2006 онд далайд тавигдаад 2009 онд зэвсэглэлд оржээ.

Францын Тэнгисийн цэргийн онгоц тээгч «Шарль де Голль» Персийн булангийн зүг замд гарлаа

Францын онгоц тээгч цорын ганц хөлөг  Charles de Gaulle нь атомын хөдөлгүүртэй бөгөөд 1994 онд усанд тавигдаад зэвсэглэлд 2001 онд оржээ.Урт нь 261,5 метр, өргөн нь 64,36 метр ба дээд хурд нь 27 узел хүртэл. Нийт 40 сөнөөгч, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц тээх чадвартай.

Их Британийн хаантны флотын онгоц тээгч «Куин Элизабет» Портсмут боомтод орж ирж байгаа нь

Британи онгоц тээгч Queen Elizabeth хөлөг ийм нэрийн дор бүтээгдсэн анхны хөлөг бөгөөд дахиад нэг ийм хөлөг бүтээхээр төлөвлөжээ. Queen Elizabeth онгоц тээгчийг  2014 онд усанд буулгасан ба 2020 онд зэвсэглэлд авах ажээ. Хөлгийн урт нь 284 метр, өргөн нь  73 метр. Хурд нь  25 узел. Lockheed Martin F-35B Lightning II  төрлийн 36 сөнөөгч, 14 нисдэг тэрэг зөөхөөр тооцоологджээ.

Италийн онгоц тээгч «Кавур» в Средиземном мореГазар дундын тэнгист

Италийн онгоц тээгч Cavour хөлгийг  2004 онд усанд буулгаад ашиглалтад 2007 онд авчээ. Урт нь 244 метр, өргөн нь 39 метр хөлөг нь эгц дээш хөөрдөг ба доош буудаг  McDonnell Douglas AV-8B Harrier II найман дайрагч онгоц, AgustaWestland AW101 төрлийн 12 нисдэг тэрэг зөөх чадвартай.

Онгоц тээгч крейсер «Жузеппе Гарибальди»

Италийн онгоц тээгч крейсер Giuseppe Garibaldi хөлгийг 1983 онд далайд буулгаад 1985 онд   зэвсэглэлд авчээ. Хөлөг онгоц нь 16 онгоц эсвэл 18 нисдэг тэрэг зөөх чадвартай. Сомали, Афганистан, Косово, Ливийн сөргөлдөөнүүдэд оролцжээ.

Хятадын тэнгисийн цэргийн  001A төслийн онгоц тээгчийн усанд буулгасны дараа

Хятадын ТЦФ-ын онгоц тээгч 001A төслийн хөлгийг 2017 оны дөрөвдүгээр сард усанд буулгажээ. Liaoning хөлгийн хэмжээгээр хятадуудын өөрсдийн гараар бүтээсэн анхны хөлөг онгоц нь  энэ бөгөөд тус орны хоёр дахь онгоц тээгч юм.  Төлөгч хавчийн нэр авсан 皮皮虾 (Pipixia —Палладийн системийн нэр  «Пипися» гэж дуудагддаг) онгоц тээгч Пипися 2020 он гэхэд жижүүр гарах төлөвлөгөөтэй.  Liaoning онгоц тээгчээс илүү сайн зэвсэг авна. Гэхдээ  хөлгийн онгоц хөөрөх зурвас нь богино. Хөлөг 48 онгоц ба нисдэг тэрэг зөөх чадвартай Хөлгийн усан эзлэхүүн нь 55-70 мянган тонн,  урт нь 315 метров, өргөн нь 75 метр. Дээд хурд нь 31 узел.

Хятадын ТУФ-ын онгоц тээгч хүнд ангиллын крейсер «Ляонин» Номхон далайн баруун хэсэгт

«Зөвлөлт холбоотын флотын Адмирал Кузнецов» гэдэг Оросын Тэнгисийн флотын хүнд крейсер  Хойд Норвегийн эргийн ойролцоох олон улсын усанд

Одоо Оросын ТЦФ ганцхан онгоц тээгчтэй. «Зөвлөлт холбоотын флотын Адмирал Кузнецов» эдэг  онгоц тээгч хүнд крейсер онгоцыг 1983 оноос эхлэн үйлдвэрлэлд оруулаад 1991 онд Хойд флотын бүрэлдэхүүнд авчээ. Ашиглалтад зөвхөн 1995 онд оруулсан байна. Нийт 50 онгоц, нисдэг тэрэг зөөхөөр тооцоотой. Хөлөгт “Гранит” гэх 4К-80 төрлийн хүнд пуужинг харвах 12 харвагч суурь, зенитийн пуужин-их бууны “Кортик” гэх найман цогцолбор, зенитийн пуужингийн “Кинжал” гэх 24 цогцолбор суурилуулжээ. Онгоц тээгчийн урт 306 метр, өргөн 72 метр. 1990-ээд ба 2000-аад онуудад хөлөг засварт олон удаа байв. «Адмирал Кузнецов» 2016 оны арваннэгдүгээр сард Сири дэх байлдааны ажиллагаанд оролцсон. Анхны байлдааны ажиллагаандаа тэр хоёр онгоцоо (МиГ-29К ба Су-33) алдсан. Одоо засварт байгаа. Хөлөг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системээр, мөн хөдөлгүүрээр тоноглогдоно. Түүнийг 2021 онд жагсаалд нь оруулахаар болжээ.

Энэтхэгийн Тэнгисийн цэргийн «Викрамадитья» онгоц тээгч Арабын тэнгист

Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн хөлөг Vikramaditya нь хуучин зөвлөлтийн «Адмирал Горшков» гэх онгоц тээгч хүнд крейсер онгоцны сайжруулагдсан хувилбар юм. Түүнийг Орост засч сайжруулаад Энэтхэгт худалджээ. Онгоц тээгчийн урт нь 274 метр, в өргөн нь 53,2 метр. Дээд хурд нь 32 узел. Хөлөгт МиГ-29К ба 4 ширхэг МиГ-29КУБ онгоцнуудаас бүрэлдсэн нийт 16 ширхэг  онгоц ба 10 нисдэг тэрэг байрлуулж болно.

Энэтхэгийн хөнгөн ангиллын «Викрант» онгоц тээгч

Vikrant нь Энэтхэгт үйлдвэрлэсэн анхны онгоц тээгч хөлөг юм. Түүнийг усанд 2013 онд буулгасан ба 2018 онд зэвсэглэлд оруулах ажээ.Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчин гурван ийм төрлийн онгоц тээгчтэй болох төлөвлөгөөтэй. Vikrant хөлөгт 14 хүртлэх МиГ-29К онгоц ба хэд хэдэн нисдэг тэрэг байрлах болно.

Тайландын тэнгисийн цэргийн хүчний «Чакри Нарубет» гэх онгоц тээгч хөнгөн хөлөг онгоц

Хөнгөн төрөлд хамаарах Chakri Naruebet нь Тайландын цорын ганц онгоц тээгч. Хөлөг онгоц өөрийн төрөлдөө хамгийн хөнгөн, хамгийн жижигхэнд тооцогддог. Түүнийг 1996 онд усанд буулгаж, 1997 онд зэвсэглэлд  оруулжээ. Испанийн Navantia компани бүтээж хожим  Шведийн SAAB компани сайжруулан зассан юм.  Онгоц тээгч нь цэргийн гэхээс илүүтэйгээр чимэглэлийн хөлөг гэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Монголын онгоц тээгч хаачиваа

    0 0 Хариу бичих
  2. Uk 2 hulug ongots teegchidtei neg n urid n bsan say 2018 ond shiniig ashiglaltand oruulsan

    0 0 Хариу бичих