2.4 сая хүний амь аварсан Жэймс Харрисоны түүх


1951 он. 14 настай Жэймс Харрисон цээжний мэс заслын ачаар амьдралд буцан иржээ. Эмч нар түүний уушгины нэгийг донорын уушгиар сольж, 3 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бүхний дараа амьд үлдсэн нь түүнд сэлбэж хийсэн цусны ач гэдгийг мэдсэн Жэймс Харрисон донор болж хүний амь аврана гэж өөртөө амласан гэдэг. Алтан гарт эмч, цусны доноруудын ачийг хариулах зөв зам сонгосон хүү амлалтаа биелүүлж эхлэхийн тулд 4 жил хүлээх хэрэгтэй болжээ. Учир нь Австралийн тухайн үеийн хуулиар цусны донор болох иргэн 18 нас хүрсэн байх ёстой гэж заасан байж.

Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Цусны донорын байгууллагаас Харрисоныг өнгөрсөн 60 жилийн хугацаанд 2 сая гаруй хүний амийг аварсан гэж тооцоолжээ. Жэймс Харрисоныг цусны донор болсны дараа эмч нар түүний цус “үхлийг ч зайлуулах шидтэй”  гэсэн мэдээг дуулгасан байна.

“1967 он хүртэл нас барсан нярай болон бага насны хүүхдүүдийн үхлийн шалтгааныг яг таг тогтоож чаддаггүй байсан. Энэ бол үнэхээр аймшигтай явдал байлаа” гэж Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Цусны албаны Жемма Фалкенмайер CNN-д өгсөн мэдээндээ дурджээ. Эмэгтэйчүүд тархины өвчтэй хүүхдүүд төрүүлж байхад жинхэнэ шалтгааныг нь тогтоож чадалгүй тэднийг амьдралаас буцаахаас аргагүй болдог. Тэр бүхний шалтгаан нь эхийн цус өөрийнхөө цусны эсийн эсрэг довтлож байдаг гэдгийг олж нээтэл энэ бүх гунигт явдал үргэлжилжээ. Яг тэр цаг үед Жэймс Харрисон цусны донор болохоор шийдсэн нь гайхамшигт тохиол болов. 

Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь хүний цусны бүлгийн нийт 35 төрлийн системийг тодорхойлсон бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь ABO ба RhD эсрэг төрөгч (антиген)-өөр тодорхойлогдох системүүд юм. Одоо дэлхий нийтэд энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O бүлэг үү, харин төлөв нь эерэг үү (RhD+), сөрөг үү (RhD-) гэдгийг тогтоодог. 

Жирэмсэн эмэгтэйн Rhesus disease буюу эсрэг төрөгч (RhD) нь хэвлий дэх хүүхдийн эцгээсээ дамжсан RhD-тэй зөрснөөс үүдэн амьдрах эсэхэд нь нөлөөлдөг аж.  Хүүхэд эхээсээ сөрөг резусыг, эцгээсээ эерэг резүсыг нь авч төрдөг. Харин эх нь эерэг резустай бол хүүхдийнхээ цусан дахь сөрөг биетүүдийг устгаж эхлэдэг байна. Эмч нар Харрисоны цусыг дээрх тохиолдолд эмчилдэг ховор тохиох “антибиотик” хэмээн нэрлэжээ. Харрисоны цус яагаад ийм гайхамшигт шидтэй болов гэдэг сонин. Эмч нар 14-тэй хийлгэсэн мэс заслынхаа үеэр хийлгэсэн цус сэлбэлтээс ийм онцгой найрлагатай цустай болж гэж таамагладаг аж. Учир нь 1960-аад оны үед цусны эсрэг төрөгчийн эрсдлээс сэргийлэх үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдэд Anti-D гэх тарилга хийдэг байжээ. Anti –D нь жирэмсний хугацаанд цусны резусын эерэг, сөрөг байдлыг зохицуулж эрсдлээс сэргийлдэг байжээ. Тэр тарилгын цуглуулга Харрисоны цуснаас илэрсэн нь үүнийг батлана.

1960-аад оны үед цусны эсрэг төрөгчийн эрсдлээс сэргийлэх үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдэд Anti-D гэх тарилга хийдэг байжээ. Anti –D нь жирэмсний хугацаанд цусны резусын эерэг, сөрөг байдлыг зохицуулж эрсдлээс сэргийлдэг байжээ. Тэр тарилгын цуглуулга Харрисоны цуснаас илэрсэн нь үүнийг батлана.

“Донорын цусны дусал бүр үнэ цэнэтэй. Тэр дундаа Харрисоны цус бүр ч үнэтэй.  Австрали улсад жирэмсэн эмэгтэйчүүдийн 17 хувь нь цусны эсрэгтөрөгчийн эрсдэлтэй байдалд байдаг. Тийм эрсдэлд байдаг олон хүнийг аврахад Харрисон тусласан" гэдгийг Жемма Фалкенмайер онцолжээ.

“Алтан гарт эр” хэмээн хүндлэгддэг Жэймс Харрисон 1173 удаа цусны сийвэнгийн донор болсны 1163-ыг нь түүний баруун гараас, 10-ыг нь зүүн гарынх нь судаснаас авсан гэдэг.

Цусаа өгч байгаа нь миний авьяас, миний хийж чадах хамгийн сайн, бас чухал зүйл” гэж Morning Herald-д өгсөн ярилцлагадаа Харрисон хэлжээ. Өдгөө цусны донорын насны хязгаарт хүрсэн Жэймс Харрисон өнгөрсөн баасан гарагт ( тавдугаар сарын 11)—д сүүлийн удаа цусаа хандивласан юм. 

Түүний хүн төрөлхтөний төлөө хийсэн зүйлийнх нь төлөө 1999 онд Австралийн алдрын одонгоор шагнажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)