«Манчестер Сити» клубын хаалгач Гиннессийн номонд бүртгэгдлээ

«Манчестер Сити» багийн бразиль хаалгач Эдерсон Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Хаалгач  дасгал сургууль хийж байхдаа бөмбөгийг гараар 75,35 метрийн зайд шидсэн нь дээд амжилт болов. Эдерсон уг амжилтыг гурав дахь шидэлтээрээ тогтоосон байв.

Үүний өмнө «Манчестер Сити» Английн  премьер-лигийн (АПЛ)  аваргын тэмцээний нэгэн улиралд ялалт ба авсан оноогоор  мөн эсрэг хаалганд оруулсан бөмбөгийн тоогоор дээд амжилтын эзэн болсон байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)