Путин Крымын гүүрийг нээлээ

Тавдугаар сарын 15-ны өдөр Владимир Путин Керчийн булан дээгүүр тавьсан гүүрний автомашины хэсгийн нээлтэд оролцлоо.

Гүүрний бат бэхийн сүүлчийн шалгалт болсон гучаад КамАЗ машины цувааны эхний машиныг Путин жолоодон гүүрээр явлаа. Краснодарскийн хязгаараас Керчь хүртэлх замын машинууд 16 минутын дотор туулсан байна.

Үүний өмнө Оросын  Ерөнхийлөгч тээврийн энэ замын  ашиглалтын бүх албаны болон замын хөдөлгөөний нэгдсэн төвийн ажилттай танилцлаа.

Гүүрний авто замын хэсгийн нээлтийн аюулгүй байдлыг Онцгой байдлын яамны бараг 600 ажилтнууд хангажээ.

​Гүүр нь Оросын эх газрын Краснодарскийн хязгаарыг Крымийн хойгтой холбосон ба Европын хамгийн урт гүүр(19 километр) болон Португалийн нийслэлийн Васко да Гамагийн  гүүрийг (17,2 километр) ардаа орхив.

Гүүрийн барилгын ажлын зардал нь 6,9 тэрбум рубль болсон ба гүүрний нэвтрүүлэх чадвар хоногийн 40 мянган автомашин, 47 хос  галт тэрэг, жилдээ 14 сая зорчигч, 13 сая тонн ачаа байх ажээ.

Автомобилийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 16-наас эхлэх болно гэж "Крымский мост"(Крымын гүүр”) мэдээллийн төв дамжуулав. Тэр нь улсын гэрээнд тусгагдсан хугацаанаас хагас жилийн өмнө гэсэн үг ажээ.

Гүүрээр хамгийн түрүүнд крымчууд ба кабаньчууд явна. Керчийн булангийн хоёр эргээс нэгэн зэрэг тал тал руугаа хоёр эгнээ замаар машинууд ба автобусыг нэвтрүүлж эхлэх ажээ.

Автомобилийн хэсэг нь замын 60 тэмдэгтэй бөгөөд зөвшөөрөгдсөн хурд нь 90 км/цаг байх гэнэ. Галт тэрэгний хөдөлгөөнийг хожим 2019 онд нээх юм.

Оросын  Ерөнхийлөгч тээврийн энэ замын  ашиглалтын бүх албаны болон замын хөдөлгөөний нэгдсэн төвийн ажилттай танилцлаа. 

Керчийн булан дээгүүр  гүүр тавих үүргийг Ерөнхийлөгч Путин 2014 онд өгсөн ба гүүрний ажил 2016  онд эхэлжээ. Крымын талын захиалагч нь Крым улсын Авто замын алба бөгөөд гүйцэтгэгч нь АО "ВАД" байв. Зураг төслийг хийж босгох ажлыг ООО "СТРОЙГАЗМОНТАЖ" гүйцэтгэж байна. АО "Институт Гипростроймост — Санкт-Петербург" зургийн ерөнхий зохиогч болжээ. Байгууламж нь 595 тулгуур дээр босож байгаа. Тэдний хамгийн хүчтэй  хоёр тулгуурыг нь усан замын хөлөг онгоц өнгөрөх хэсэг босгож,  арван мянган тонн гаруй жинтэй автын болон төмөр замын 227 метрийн хос аркийг дээр нь байрлуулжээ. Гүүрний аркийн цав цагаан өнгийг гаргахаар 100 мянган литр будаг зарцуулсан байна.

“Крымский мост” гэсэн нэрийг гүүрэнд ард түмний санал асуулгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)