Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.

Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ногоо мод жимс тарих ажлын газартай болох гэвэл яаадаг юм бол.

    0 0 Хариу бичих
  2. 1. Хууль ёсоор нь нийслэлд газар өмчлөх гэхээр өмчлөх төлөвлөгөөнд ороогүй эсвэл хот төлөвлөлтөнд орсон гэнэ. хөдөө орон нутгаас өмчлөх гэхээр төв зам дагуу газар бүгд эзэнтэй өмчлөгдсөн, худалдагдсан байна гэнэ. Газраа өмчилж аваагүй хүмүүс хаанаас өмчлөх боломжтой газрыг судалж өмчлөх вэ? 2. Цахим хэлбэрээр газар өмчлөх сугалаа нь газрын наймааг л дэлгэрүүлээд байна. Гэр бүлээрээ нэг доор газар өмчилж авбал ядаж харуул хамгаалалт, хашаа хороогоо барих, нааш цааш яьахаас эхлээд зардал бага гармаар байгаа учаас цахим газар өмчлөлд оролцож чадахгүй байна. Яаж газар өмчилж авах вэ?

    0 0 Хариу бичих