Brent нефтийн үнэ 2014 оноос хойш 79 доллар болов

Brent маркийн нефтийн баррелийн үнэ 2014 оны арваннэгдүгээр сарын 25-наас хойш анх удаагаа 79 доллараас давсныг арилжаа харууллаа. Хойд тэнгисийн нефтийн хольц Brent нефтийн долдугаар сарын фьючерсийн үнэ 0,98%-иар нэмэгдэн 79,02 долларт хүрэв. WTI маркийн Техасын хөнгөн нефтийн  зургадугаар сарын фьючерсийн гэрээний баррелийн үнэ 0,68%, буюу 71,44 доллар болсон байна.

Одоо тодорхой болж байгаагаар, Оросын нефтийн  экспортын татвар зургадугаар сарын 1-нээс 13,3 доллараар нэмэгдэн тонн нь 131,8 долларын татвартай болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)