ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Тавдугаар сарын 16

“Энх тайвны мөнхийн гэрээ” гэгч байгуулагдав

1686 - Польш –литовын төлөөлөгчид, Оросын дипломат Василий Васильевич Голыцин нарын хооронд удаан хугацааны хэлэлцээр хийсний явцад Орос ба Речь Посполитая хоёрын хооронд “мөнхийн энх тайвны гэрээ” гэгчийг байгуулсан байна. Энэ гэрээ нь 1667 оны Андрусовскийн эвлэлрэлийн нөцлийг батлан Орост Смоленскийн орчим Зүүн эргийн Украин, Запорожье ба Чернигов болон Стародубыг оруулсан Хойт хязгаарын нутаг дэвсгэрийг баталгаажуулж өгчээ. “Мөнхийн гэрээг” хэрэгжүүлэхээр Орос Крын хаант улсын эсрэг дайтахаар болсон байна. Үүний хариуд нь польшууд 145 мянган рублийн нөхвөр аваад Киеваас нэг мөр татгалзсан ажээ.

• 1220 оны тавдугаар сарын 16-нд Английн хаан III Генрих шинэ Дамскийн бунхны суурийг тавьжээ. 

• 1619 оны энэ өдөр Хятадад суусан Оросын анхны Элчин сайд Иван Петлиный тэргүүтэй Оросын 11 төлөөлөгч Томскт буцаж ирэв. 

• 1703 —Санкт-Петербург хот үүсгэн байгуулагдсан байна.

• 1717 — Вольтер хошин шог бүтээл туурвисныхаа төлөө Бастилийн шоронд оржээ .
• 1744 — Оросын эзэнт гүрэнд Елизавета Петровнагийн зарлигаар цаазын ялыг халсан байна.
• 1768 — Хатан хаан II Екатерина одоогийн «Медный всадник» буюу I Петрт зориулсан хөшөө босгох зарлиг гаргав. 
• 1769 —Виржинийн парламент Британи улс Америкийн колончлогчдоос татвар авах эрхгүй гэж тогтсон байна.
• 1804 — I Наполеон хаан болов. 
• 1812 — Орос, Туркийн дайны төгсгөл болсон Бухарестийн энх тайвны гэрээ байгуулагджээ.
• 1849 — Карл Маркс Германаас хөөгджээ .
• 1863 —Одессийн төмөр зам баригдаж эхлэв. 

Вандомын баганыг буулгав

1871 —Парижийн коммунарчууд Наполеоны ялалтад зориулан 1806-1810 онд босгосон Вандомын баганыг буулгаж хаяв. Эзлэн түрэмгийлэх дайны бэлгэдэл болсон энэ хөшөөг буулгах тунхаглалыг тэд дөрөвдүгээр сард гаргажээ. Буулгаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд уг баганыг дахин сэргээн босгожээ. Уг баганыг дайснаас олзолсон их буунуудын хүрлийг хайлуулан босгосон бөгөөд баганыг Наполеоны хөшөө төгсгөж байлаа. Түүний өндөр нь 43,5 метр.

Анхны цахилгаан трамвайг нийтэд үзүүлжээ

1881-XIX зууны сүүлчээр Берлины төвд гудамжны хөдөлгөөн ихээхэн хүндрэлтэй болсон байлаа. Хотын хүн ам нэг сая болсон байв. Цахилгаан трамвай байдлыг өөрчилж болохоор байсан учраас Цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал тавьжээ. Сименс 1879 оны хавар Берлины үзэсгэлэн дээр цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагонуудтайгаар харуулжээ. Тэр нь тухайн үедээ ихээхэн анхаарал татаж байлаа. Гурван вагон чирсэн цахилгаан зүтгүүр 18 хүнийг зөөж байсан ба үзэсгэлэн дээр уурын биш, мориор чирдэггүй тээврийн хэрэгслээр зорчих гэсэн хүмүүс олон байлаа. Сименс өөрийн мөнгөөр трамвайн загварыг хийлгэж 1881 оны энэ өдөр Берлины захын Лихтерфельд ба Кадетын корпусийн хооронд тавьсан замаараа явуулсан нь морийг халсан хотын тээврийн хэрэгслийн эхлэл нь байжээ.

• 1896 —Петербургийн Аквариумын цэцэрлэгт Оросын анхны кино гарсан байна.
• 1919 —Америкийн нисгэгч Альберт Рид Атлантын далайг давах анхны нислэгтээ гарсан өдөр. 
• 1924 — ЗХУ-д «Мурзилка» сэтгүүлийн эхний дугаар хэвлэгдэн гарав.

«Оскар»-ын шагнал гардуулах анхны ёслол зохиогджээ

1929 - Америкийн кино академийн “Оскар” шагналыг гардуулах анхны ёслол  болжээ. Уг шагналыг Metro-Goldwyn-Mayer студийн босс Луис Б.Майер анх санаачилсан ба энэ шагнал нь дэлхийн киноны хамгийн алдартай шагнал болсон юм. Шагнал гардуулах анхны ёслол Холливудын  “Roosevelt” буудалд болсон байна. Ёслолыг радиогоор дамжуулдаг байгаад 1953 оноос телевизээр үзүүлэх болов. 70 орчим жилийн турш шагналыг гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхээр гардуулж ирээд 2004 оноос түүнийг хоёрдугаар сарын сүүлчээр гардуулах болсон юм. Уг ёслолоор 10 мянгаад хүний ажлын байр бий болж, мужийн төсөвт 700 сая доллар авчирдаг гэж 2007 оны тооцоонд гарсан байлаа. Бусад кино шагналуудыг бодвол бараг 10000 гаруй хүнтэй кино академийн гишүүдийн шууд сонголтоор шагналын эзэн тодордог.  Өдгөө Оскарын шагналыг 24 үндсэн номинациар гардуулж байна.  Оскарын 34 см-ын өндөр, 3,85 кг жинтэй баримлыг британи гэх бодисын хольцоор бүтээж алтаар бүрэн хар боржин сууринд бэхэлжээ. Домгоор бол Седрик Гиббонс баримлын эскизийг нэгэн залхуутай хуралдаан дээр сууж байхдаа бүтээсэн гэх. Анхны загварыг харсан нэгэн нь “Энэ чинь манай Оскар авга байна” гэж хэлснээр Оскар гэсэн нэр уг шагналд наалджээ.

• 1947 — ЗХУ-ын кино театруудаар Надежда Кошевероваягийн найруулсан «Золушка» гарч эхэлжээ. 
• 1948 — Израиль улс шуудангийн анхны маркаа гаргалаа. 
• 1960 - ЗХУ-д анхны өнгөт зурагт нэвтрүүлгээ цацав.
• 1966 - Хятадын Коммунист намын Төв хорооны хуралдаанаар тус улсад “соёлын хувьсгал” явуулах шийдвэр гаргажээ.
• 1969 — ЗХУ-ын гараг хоорондын «Венера-5» аппарат Сугар гарагийг хүрчээ. 
• 1972 - Светлогорскт цэргийн тээврийн онгоц хүүхдийн цэцэрлэг дээр унаснаас 23 хүүхэд, хоёр хүмүүжүүлэгч, “Ан-24Т “онгоцны багийн 8 гишүүн амь үрэгдсэн аж. 
• 1974 — Гельмут Шмидтийг ХБНГУ-ын канцлераар тав дахь удаагаа сонгов.
• 1995 —Голландад 13,97 метрийн далавчийн дэлгэц бүхий цаасан онгоц бүтээжээ.
• 2000 — Америкт архины эсрэг эмчилгээний шинэ эм туршсан байна.
• 2002 —Кинотеатруудаар “Оддын дайн” гарч эхлэв.
• 2007 - Францад Николя Саркозийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)