Улаанбаатар- Инчеоны нислэгийн чиглэлд "Кореан Эйр" компани 19 жил ноёрхож буйг асуудлыг дэлгэжээ

"Кореан Эйр" компанийн Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийн тасалбар 19 жилийн турш өндөр үнэтэй зарагдаж буй тухай нийтлэл The Digital Times сэтгүүлд нийтлэгджээ. Өмнөд Солонгосын мэдээллийн томоохон сайт болох The Digital Times-ийн уг нийтлэлд  “Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийнхээ хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр 19 жилийн турш үйлчилж байгаа”-г хөнджээ. Тодруулбал, Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 вон ( 2 сая 63 880 төгрөгтэй тэнцэнэ) үнэтэй байгааг ч дурдсан байна. Тэгвэл шатахууны нэмэлт зардал нь адилхан Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 вон ( 699192 төгрөг) байдаг аж. Дээрх хоёр чиглэлд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа бөгөөд Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг 10 минутаас 3 цаг 40 минут зарцуулдаг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минут зарцуулагддаг байна.

Хоёр улсын засгийн газар хооронд хэлэлцээр хийх үеэр “Кореан Эйр” компаний уг онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар яригддаг ч  Монголын талаас няцаасаар байдаг тухай Өмнөд Солонгосын Газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлснийг ч нийтлэлдээ багтаажээ.

2012 онд Өмнөд Солонгосын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар үйлчилгээний ноёрхолоо арилгахыг “Koреан эйр” компанид өгч байсан ч шийдэгдээгүй аж. Мөн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кореан Эйр” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсныг ч дэлгэжээ.

Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кореан Эйр” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсныг ч дэлгэжээ.

Дээр бүх жишээнээс гадна “Koреан Эйр” комппанийн толгой групп болох “Ханжин”-ын ерөнхийлөгч Boeing 727 нисэх онгоцыг Монголд хандивлаж, үүнийх нь хариудаа Монголын засгийн газраас “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан, үүгээр ч зогсохгүй  Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн  түвшинд угтаж авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатай гэжээ.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойг тохиолдуулан хоёр орны иргэний агаарын тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрvvл мэндийн салбар болон тєрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хєгжvvлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь vнэлж Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн зарлигаар БНСУ-“Ханжин” групп, КАЛ авиакомпанийн эзэн Жо Ян Хо-г “Алтан гадас” одонгоор шагнаж байсан. 

Мэдээллийг тэнцвэржүүлэх, үнэн эсэхийг бататгах үүднээс "Кореан Эйр" компанийн төлөөлөгчтэй уулзахад “Улаанбаатарын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг учраас  жилийн орлогоо энэ үед нөхдөг. Монгол орны цаг агаарын хүнд нөхцөл байдал тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” гэсэн тайлбар өгчээ.

Тус нийтлэлийг уншихийг хүсвэл ЭНД дарж орно уу. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. korean air-n nisleg shoniin tsagaar nisleg uildej baigaa ni, nisekh budaliin ajilchid, khil, gaali, khirio tseeriin alba mon miat-n zorchigch burtgeliin ajilchidad khundreltei baidag ba shoniin tsagaar nisleg uildsenii mongo negch ogdoggui bolno. Tsaashid Korean air company-tai khamtarch ajillahiig eserguutsej baina

    0 0 Хариу бичих
  2. энэ өндөр үнээс тодорхой хувь г хүртдэг дээгүүр албаны хүмүүс байгаа болоод л өдий хүртэл элдэв шалтаг хэлээд байлгаад бгаашд. шатахуун үнэтэй ч гэх шиг бусад улсын хэрэглэдгээс өөр ямар онцгой үнэтэй шатахуун хэрэглээд бдгын гм.

    0 0 Хариу бичих
  3. Тэнэг чадваргүй төртэй ядуу орныг өчүүхэн юмаар хуураад мөн дээгүүрх хэдэн улсын мөнгө хулгайлагчдад авилга өгөөл амы нь тагланашдэ. Японруу нтр 200.000 воноор ирж оччоод манайхыг үнэн дээрэлхэнэ үмхий солрнгосчууд монголын үмхий төр!!!

    2 0 Хариу бичих
  4. Mongol uls deer bga humuus n ene monopoliig n demjeed oorsdoo ashig olood bgad l uchir bii uur hurchlee

    0 0 Хариу бичих
  5. Монгол улсыг цөлмөж. ард иргэдийг ядууруулах буухиа тэмцээнийг МИАТ болон үе үеийн засгийн газар ,шүүх ,прокурор, засгийн газрын агеннлагууд хооронд мөн УИХ-ын далан зургаад дунд зарлаад тэмцээн нь маш амжилттай явагдаж байна Энэ өдөр болгоны үйл явдлаас харагдаж байна шүүдээ. Монголын энгийн иргэд өөрсдөөл амьдарч байна шдээ. Газрын баялгыг нь хэдхэн хүн авчихсан, жлын байр байхгүй ,ажил хийсэн ч цалин нь амьдралдаа хүрдэггүй, ер нь бүх юм бүтхээ байчихсан байна шүү. Үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулах бүх эцэг эхчүүд хайж байна. Аргаа бараад хүний нутагт хар ажил хийлгүүлж аж амьдралын дээшлүүлэх гэхээр харийн хүнтэй нийлж онгоцныхоо зардлыг нэмээд бйж байх юи. Монголын жирийн ард иргэдийг хэн хамгаалах болж байнаа.

    1 0 Хариу бичих
  6. Хуцаж байгаа юм МИАТ ! Дэндүү үнэтэй ! Ижилхэн зайнд нисдэг газарууд 40-50.000 иэнээр нисээд болоод байна ! Манайх гэж дандаа юм болгон дээр ард түмнээ шулах ямар бодлого явуулаад байна аа ! Тэр МИАТ-ын даргыг солих хэрэгтэй ! Хурцын дүү нь гэсэн !

    1 0 Хариу бичих
  7. Цаг агаарын хүнд нөхцөл гэдэг нь юу гэсэн үгүү кккк

    0 0 Хариу бичих
  8. Iregnii nisekhyn gazar Korean air hoer huivaldsan um. ashig sonirhliin zurchil bgaa baih. sain sudalj shalgah heregtei

    0 0 Хариу бичих