Аббас Рамалла хотын эмнэлэгт хүргэгджээ

Палестины лидер Махмуд Аббас Рамалла хотын эмнэлэгт хүргэгдсэн тухай WAFA агентлаг мэдээлэв. Тэмдэглэснээр, Палестины тэргүүн тавдугаар сарын 15-нд эмнэлэгт хүргэгдэн дунд чихэндээ мэс засал хийлгэжээ. Хэдэн цагийн дараа тэр эмнэлгээс гарах ёстой гэж мэдээлсэн байв.

Өнгөрсөн онд Палестины тэргүүн шинжилгээ өгөхөөр эмнэлэгт хэвтсэн байлаа.  Өмнө нь түүний зүрхэнд асуудал гарсан байв. Өмнөх онд нь тэр зүрхний мэс засалд орсон байжээ.

Аббас  өмнө нь Палестины чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хорооны даргаар албан ёсоор сонгогдсон байв. Рамалла хотод болсон Палестины үндэсний зөвлөл дөрөв хоног хуралдсаны дараа түүнийг дахин сонгосон байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)