Согтуу жолооч 30 гаруй хүүхэд тээвэрлэж явжээ

Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд мөн сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, байгууллага, анги  хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах эрсдэлтэй байдаг.

Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад тавдугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан “Daewoo” маркийн автобус нь “North benz” маркийн ачааны автомашинтай мөргөлдөж 3 том хүн, 5 хүүхэд гэмтсэн байна.

Мөн энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд бүртгэгдсэн.

Иймд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг нягталж шалгахыг албаныхан анхаарууллаа.

Мөн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг нийт хамт олонд танилцуулж баталгаагаргуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монгол эрчүүд архинаас болж амьдралаа дандаа баллаж бн юунд нь дурладаг бнаа. Монголчуудад ер нь алкохол тохирдоггүй зохидоггүй. Тэд уучаад арслан бар шиг архирч тэнэгтдэг. Гадныхан шиг соёлтой болрмжоороо хэмжээгээрээ уудаггүй. АРХИЧИН МОНГОЛ!!!

    0 0 Хариу бичих