Нийслэлд жуулчдад мэдээлэл өгөх 4 цэг ажиллаж байна

Нийслэлд Монгол Улсын нийт хүн амын талаас дээш хувь нь оршин суудаг. Иймдээ ч Улаанбаатар хотыг жуулчид зорин ирдэг хот болгохоор ажиллаж байгаа талаар албаныхан хэлдэг. Энэ ажилд жилд 400-500 орчим сая төгрөг зарцуулдаг ч гарах үр дүнг нь нарийвчлан тооцоолдоггүй байна.

Нийслэлийн хэмжээнд гадна, дотоодын жуулчин татах зорилгоор 10 орчим том, жижиг арга хэмжээг жилдээ зохион байгуулдаг байна. Энэ ажилд нэг жилд 400-500 орчим сая төгрөг төсөвлөдөг байна. Гэвч тухайн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хичнээн гадаадын жуулчин, хичнээн дотоодын иргэн оролцож байгаа талаар нарийн мэдээлэл байдаггүй байна.

Манай улс жуулчдын хувьд харьцангуй ээлтэй орнуудын тоонд ордог. Нийслэлийн хэмжээнд жуулчдад мэдээлэл өгөх 4 цэг ажиллаж байна. Мөн зургаадугаар сараас эхлэн англи хэлний мэдлэгтэй оюутан цагдаа нарыг ч мөн жуулчдад мэдээлэл өгөх ажилд дайчлах аж.

Манай орны хувьд аялал жуулчлалын сар харьцангуй богино. Тиймээс жилийн дөрвөн улиралд хэрэгжүүлэх, орлого олох боломжтой бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага байна гэж албаныхан хэлж буй. Ингэснээр аялал жуулчлалын бус улиралд ч цөөн хэд хоногийн арга хэмжээ, хурал, уулзалт зохион байгуулж, их хэмжээний ашиг олох боломжтой гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)