Хэнтий аймагт ой хээрийн түймэртэй байна

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 хүн, нийт 42 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж, 05.14-ний өдрийн 12:15 цагт түймрийг унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Гал түймэрт 170 га талбай шатжээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, мөн өдрийн 16:45 цагт, орон нутгийн 32 иргэн, 2 автомашин, 10 морьтой 16:00 цагт түймрийн голомт руу явсан. Өнөөдөр 06:15 цагийн байдлаар түймрийн голомтоос 20 км -т явж байгаа тухай мэдээллийг өгсөн байна.

Мөн Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Хөшөөт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 36 иргэн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)