Эквадор улс Ж.Ассанжид таван сар ам.доллар зарцуулжээ

“Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоргодож байгаа билээ. Түүнээс хойш Эквадор улс Жулиан Ассанжийн аюулгүй байдлыг хангахад таван сая ам.доллар зарцуулжээ. “Guardian” сонинд энэ талаар мэдээлсэн байна.

Ж.Ассанжид орогнох зөвшөөрөл өгснийхөө дараа Эквадорын тухайн үеийн Ерөнхийлөгч Рафаэль Корреа, Гадаад харилцааны сайд Рикардо Патиньо нар “Зочин” нэртэй ажиллагаа боловсруулж, үйл ажиллагааны зардлыг баталсан байдаг аж. Ажиллагааны нэр дараа нь “Зочид буудал” болж өөрчлөгдсөн ч зардлын хэмжээ өөрчлөгдөлгүй явж байгаа ажээ. Энэ дагуу Эквадор улс Ж.Ассанжид зориулан сар бүр 66 мянган ам.долларын зардал гаргадаг байна. Үүнд 24 цагийн харуул хамгаалалт, видео камер, дохиолол хамгаалалтын хэрэгслийн үйлчилгээний зардал, Ж.Ассанжийн зочдод хийх шалгалт, гүйцэтгэх ажиллагааны зардал зэрэг багтдаг аж.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)