Түймэрт өртсөн иргэдэд гэр олголоо

Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар 18 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн байна.  Хамгийн сүүлд буюу  энэ сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Ж-д аймгийн Засаг дарга тамгын газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, нэг сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Тусламжийг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)