Гренландын мөнх цэвдгээс эртний соёл иргэншлийн үлдэгдэл олдлоо

Гренландад малтлага судалгаа явууж байсан олон улсын эрдэмтдийн баг арлыг хучсан мөснөөс эртний соёр иргэншлийн үлдэгдэл илрүүлжээ. Мөснөөс тугалга илэрсэн бөгөөд цаг хугацааны хувьд МЭ-ий 800-1100 оны үед хайлсан болохыг тогтоосон байна. Энэ нь эртний Европын соёл иргэншилтэй дүйж байгаа ажээ. Phys.org энэ талаар мэдээллээ.

Эртний Грек, Ромд дээр өгүүлсэн цаг хугацаанд мөнгө, тугалганы хүдрийг хайлуулж байсан. Энэ үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр тугалга агаар мандалд орж, улмаар салхиар туугдан Атлантын далайг давж, гренланд хүрсэн гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.

Эртний европт явагдаж байсан төмрийн хүдэр, хүнд металлын олборлолт, боловсруулалтын ул мөр Гренландын өмөснд хадгалагдаж байгааг олж тогтоосон нь нээлтийн хамгийн гол ач холбогдол юм байна.

Эртний римчүүд  тугалгаар ус дамжуулах хоолой хийж байсан. Эртний финикичүүд хүнд металл боловсруулан Газар дундын тэнгис орчмоор худалдааны бүхэл бүтэн сүлжээ үүсгэж байсан. Харин эртний римийн үеийн цаг хугацаанд хамаарах үе давхарга хамгийн их бохирдолтой байгаа нь энэ үед тугалга, хүнд металл олборлолт, боловсруулалт дээд хэмжээндээ  хүрч байсан гэсэн үг юм.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)