Жон Петерсоны нэрэмжит тэмцээн Орхонд болно

Чөлөөт бөхийн "Монреаль-1976” олимпийн наадмын алт, “Мюнхен-1972”-ын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зургадугаар сарын 22-24-нд Орхон аймагт болно. Тус тэмцээнийг “Athletes in Action” клуб, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулах юм байна. Энэ дэвжээнээс тив, дэлхийн дэвжээнд гялалзсан олон шилдэг тамирчин төрөн гарсан бөгөөд орон нутагт анх удаа болох гэж буйгаараа онцлогтой. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)