ОХУ боловсрол, шинжлэх ухааны яамаа салгаж, дээд боловсролыг шинжлэх ухааны яаманд хариуцууллаа

ОХУ-ын шинэ Засгийн газрын бүтэц эхнээсээ тодорхой болж байна. Тухайлбал, өмнө нь боловсрол, шинжлэх ухааны салбарыг нэгтгэсэн Боловсрол, шинжлэх ухааны яам гэж байсан бол шинэ Засгийн газрын бүтцэд дээрх хоёр салбарыг салган, бие даасан бүтэц бий болгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, Боловсролын, Шинжлэх ухааны гэсэн хоёр яам болж салах юм байна.

Ерөнхийлөгч В.Путины өчигдөр гарын үсэг зурсан Засгийн газрын шинэ бүтцийг батлах тухай тогтоолоос иш татан лента.ру цахим сонин энэ талаар мэдээллээ.

Чиг үүргийн тухайд, Боловсролын яам нь хүүхдийн сурган хүмүүжүүлэхтэй холбоотой буюу сургуулийн өмнөх, бага, дунд, бүрэн дунд, мэргэжлийн болон нэмэлт боловсролын асуудлаа хариуцах бол, Шинжлэх ухааны яам дээд боловсрол, шинжлэх ухаан,% судалгааны төвүүд, өрсөлдөх чадвар /гэхдээ зохиогчийн эрх хамаарахгүй/ залууст чиглэсэн бодлогоо зангидаж явах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)