Х.Амартүвшин Америк эрийг ялав

АНУ-д болсон холимог тулааны “Chosen Few-14” тэмцээнд Монголын тамирчин Х.Амартүвшин ялалт байгууллаа. Манай тулаанч Америкийн Дарин Олирыг илт давуу буулган авсан байна. Х.Амартүвшингийн хувьд ММА-гийн төрөлд Америкт аварга болсон анхны Монгол тамирчин бөгөөд олон улсын тавцанд 10 дахь тулаанаа хийж буй нь энэ. Өдгөө 33 настай Х.Амартүвшин 10 тулаан хийхдээ зургаа ялж, дөрөв ялагдсан амжилттай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)