Өнөөдөр Панмунжомд болох байсан хоёр Солонгосын уулзалт цуцлагдлаа

БНАСАУ өнөөдөр Панмунжомд БНСУ-тай хийх байсан дээд хэмжээний уулзалт хэлэлцээрээ цуцалжээ.

БНСУ АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж байгаа нь өдөөн хатгасан үйлдэл гэж үзсэн учир ийнхүү хэлэлцээрээ цуцалжээ.

БНСУ-АНУ энэ сарын 11-нээс "Max Thunder" нэртэй цэргийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм. 14 хоног үргэлжлэх энэхүү сургалтад АНУ тавдугаар үеийн сөнөөгч онгоц F-22, стратегийн бөмбөгдөгч B-52 зэрэг хүчтэй зэвсэглэлээ оролцуулж буй.

Хоёр Солонгосын төлөөлөгчдийн длээд хэмжээний уулзалт хэлэлцээр өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр Панмунжом цэрэггүй бүсэд явагдах ёстой байсан юм. Энд хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн сарын 27-ны өдөр түүхэн уулзалт хийж байсан билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ээ энэ америк гөлөгнүүд худлаа шүү итгэж болохгүй этгээдүүд...

    0 0 Хариу бичих
  2. БНАСАУ, Залуу Удирдагч Ким арай түрэгдчихсэн юм, АНУ тийм Итгэл үзүүлээд байх Улс орон мөн үү гэдэгт хамгийн гол нь шүү дээ,, Юу юуны туханд хүрэлгүй Цөмийн зэвсэгээ устгаж хэрэггүй шүү дээ,

    0 0 Хариу бичих