Нийслэлийн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн

МАН доторх талцал хэрүүл улам хурцадсаар байгаагийн нэг жишээ нийслэлийн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн. 2014 оноос хойш нийслэлийн МАН Бага хурлаа хуралдуулаагүй ажин түжин байсан. Өмнөх дарга Ц.Сандуй нь ажлаа өгөхдөө дараагийн даргаа томилох хурал хуйгаа ч хийгээгүй. Ц.Сандуйг ажлаа өгснөөс хойш нийслэлийн МАН-ыг нэг хэсэг толгойлох эзэнгүй явсан ч гэнэтхэн хотын мээр С.Батболдыг даргаараа сонгочихсон.

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж шинэ даргаа сонгосон. Хуралд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргаар сонгож байв. Үүнийг намын зарим нөхөд нь дүрмийн бус гэж үзсээр байгаа юм.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хуралдаж, Бага хурлынхаа товыг гаргажээ. Ирэх сарын 7-нд XXXIV Бага хурлаа хийж, 2020 он хүртэл нийслэлийн намын хороог удирдах даргаа сонгоно. Бага хуралд хэнийг оруулах, хэчнээн гишүүнийг хамруулах зэргийг баталсан нь дүрмээ зөрчсөн гэж талцжээ. Үндсэндээ хууль тогтоох байгууллагад хоёр талцаад байгаа МАН-ын хагарал нийслэл, аймаг, дүүргийн намын хороонд “халдварлаж” байх.

Тавдугаар сарын 7-ны хуралд 305 гишүүн оролцохоор байгаагийн 69-ыг нь квотоор байхаар шийдсэн нь ийн маргааны эхлэл болсон байна. Товчхондоо, 32-ын талынхан өөрсдийнхөө хүнийг орууллаа хэмээж байгаа аж. 

Тавдугаар сарын 7-ны хуралд 305 гишүүн оролцохоор байгаагийн 69-ыг нь квотоор байхаар шийдсэн нь ийн маргааны эхлэл болсон байна. Товчхондоо, 32-ын талынхан өөрсдийнхөө хүнийг орууллаа хэмээж байгаа аж. Уг нь МАН-ын дүрэмд аймаг, нийслэлийн намын хорооны Бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулна гэсэн зохицуулалт байдаггүй юм байна. Энэ бол өнгөц харахад намын дотоод маргаан мэт ч ирэх сонгуулиар хэн нь илүү өөрийн хүнийг нэр дэвшүүлэх боломж атгах вэ гэх өрсөлдөөн юм. Хэн илүү эрх мэдэлтэй байна тэр гол тоглогч байна. Тиймээс одоогийн нийслэлийн намын хорооны дарга С.Батболд /32-ын тал/, 33-ын талын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байх.

НИТХ-ын дарга С.Амарсайханыг түүнтэй өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч тэрээр энэ “тоглоом”-оос нэрээ татжээ. Түүнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгаланг өрсөлдөх байх гэсэн хүлээлт намын нөхдийнх нь дунд байсныг тэрээр цахим хуудсаараа дамжуулан “Өрсөлдөхгүй” гэдгээ мэдэгдсэн.

Энд нэг анхаарал татаж буй зүйл нь тавдугаар сарын 7-нд хуралдсан нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурлыг дүрэм зөрчсөн гэж Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн намын хороо үзэж, төв намынхаа Хяналтын хороонд ханджээ. Нийслэлийн есөн дүүргийн дөрвийнх нь намын хорооны дарга ийн эсэргүүцсэн бичигт гарын үсгээ зурсан байна. Үлдсэн таван дүүргийн намын хороо дээрх шийдвэрийг зөвшөөрч байгаа аж. Үндсэндээ хүчний харьцаа хотын фракцад төвлөрч байгаа учир 33-ын тал хэрхэх талаар зөвлөлдөж буй гэх мэдээлэл байна. Хэнийг нэр дэвшүүлэх, 305 төлөөлөгчийг яаж “хайрцаглах” зэргийг төлөвлөж байгаа ч квотоор орж ирэх 69 төлөөлөгчөөс үүдэж ялагдал хүлээх нөхцөл байдалтай байгаа гэсэн.

Нийслэлийн МАН-ын даргад С.Батболдтой хамт Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга Д.Сумъяабазар өрсөлдөнө гэх мэдээлэл байна. С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нараас энэ удаа хамгийн боломжит хувилбар нь Д.Сумъяабазар гэдэгт санал нэгдсэн гэх. Гэхдээ Бага хурлын 305 төлөөлөгчийн олонхийн саналаар тодрох учраас Д.Сумъяабазарт эрсдэлтэй. Яагаад гэвэл, квотоор хамгийн олон төлөөлөгч сонгогдох Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн намын хорооны төлөөлөгчдийг багцлахад хүнд байгаа аж. Дээрээс нь Багахангай, Багануур дүүргийн намын хорооныхон үүнд хүч нэмж буй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. buh, gazriin daisan 2iig ardaa hayad batbold garaad ireh l bailgui dee

    0 0 Хариу бичих
  2. Сумъяабазар улс төрд тохирохгүй хүн яаж 1 юм сайд болсын байгаан одоо сайдын ажлаа олигтой хийж чадахгүй уул уурхайгийн компаниудад шахуулж эхлэхдээ намын дарга болно гэж зүтгэж байгаа бололтой больж үз бөх ч биш юу ч биш ийм хүнээр МАНгарууд арай удирдуулахгүй байлгүй дээ

    0 0 Хариу бичих
  3. Sumiyabazart Oyu Tolgoi Nuurs ene ter geed zunduu shiideh asuudluud baigaa daa. Tendee l baij baisan ni deerdee. Batboldiig bol demjinee. yum hiij baigaa hiih ch baih gej naidaj baina. Tsag hugatsaa l haruulah bhdaa.

    0 0 Хариу бичих
  4. nam buh 2 oo ylgaj salgamaar ym.

    2 0 Хариу бичих
  5. Sumyabazar ard tumniihaa itgeliig olson saihan buh hun bj ingej uls turjij ner hundee unagah gej de..

    0 0 Хариу бичих
  6. Bohiin orgooogoo buzhchuud ehleed shiidchih. Yadaj awargaa

    0 0 Хариу бичих
  7. одоо ч МАН-ынхан нэг Намынхан гэхгүй Албан тушаалын төлөө ёстой Алалцана биз дээ, Хүн амины хэрэг л битгий гараасай билээ дээ, УИХ-ын Гишүүн гэлтгүй л болчихсон Хүчингээс эхлээд элдэв хэрэгт Нэр холбогдоод байгаа Улс чинь Нэгнийгээ Паг хийлгэчихэж мэдэх л Улс , энэ МАН-ынхан,

    0 0 Хариу бичих