Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Сүхбаатарын талбай дээр Эрүүл мэндийн салбарын АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ үргэлжлэх бөгөөд 12.00 цагаас МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар МЭДЭГДЭЛ хийнэ. 

09:00 цагт Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д эхэлнэ. Тус эрдэм шинжилгээний хурлаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас иргэд хэрхэн хохирч буй талаар хэлэлцэх болно. Х

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

09:00-15:00 цагт Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд Монгол улсад хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах INSPIRE стратeгийн хэрэгжилтийн талаарх үндэсний зөвлөгөөн болно.Зохион байгуулагч: ЭМЯ, ХНХЯ, ДЭМБ, НҮБ

10:30 цагт НМХГ-ын хурлын танхимд он гарснаас хойш гүний гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт "Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй:харьцуулсан судалгаа" шинэ номын танилцуулга МУИС-ын Номын санд болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)