Д.Сарангэрэл сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар болон холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд хэлэхдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж заасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал,Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар энэ оны нэгдүгээр сард ажлын ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Уг ажлын хэсэг жил гаруй хугацаанд 31 эрүүл мэндийн байгууллага, 2600 ажилтныг хамруулан 45 мянган өгөгдлийг дагуу үнэлсэн. Энэхүү үнэлгээгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ангилал, зэрэглэл нэмэгдэж үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэх тооцоо гарч байна. Ингэснээр жилд дунджаар 62.1 тэрбум төгрөгийг цалингийн санд нэмэх шаардлагатай юм. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл батлагдвал эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоотой болно гэлээ.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны  төлөөллийн зүгээс улсын 3 талт хэлэлцээрт ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэх, салбарын ажиллагсдын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, 2 талт хамтын хэлэлцээрийг шинээр байгуулах зэрэг санал, хүсэлтийг тавьж харилцан ярилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санал, хүсэлтийг хүлээн авч,  эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулахад Улсын их хурал, Засгийн газарт та нарынхаа төлөөлөл болон ажиллах болно гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Эрүүл мэндийн даатгалын мөнгөний 12 хувийн хүүг 5 хувь болтол яагаад буулгасан юм бэ. Зөрөөгөөр нь сувилагчийн цалингаа өгчих боломжтой биш үү. Та сайд болохдоо Даатгалын мөнгөөр цалин нэмчих юм яриад байсан биз дээ ххх

    0 0 Хариу бичих
  2. БИ 25 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮҮХДИЙН ЭМЧ. ӨДӨРЖИН ХАЛУУРЧ, ХАНИАЖ, БӨӨЛЖИЖ, ЧАЦГА АЛДАЖ, ӨӨДӨӨС ТИЙРЧ ӨШИГЛӨЖ, НУЛИМЖ, БАХИРЧ ОРИЛСОН ХҮҮХДҮҮДТЭЙ НОЦОЛДОЖ, ЧАГНУУР ХИЙЖ АВСААР БАЙГААД ОРОЙДОО ЧИХ ШУУГЬЖ ЮМ СОНСОХОО БОЛЬЧДОГ. ТЭГЛЭЭ ГЭЭД ХЭНЭЭС Ч ХАХУУЛЬ АВЧ БАЯЖААГҮЙ, ХҮНД ХЭЛЭХЭД ИЧМЭЭР ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ ХЭДЭН ХҮҮХДЭЭ ХООЛТОЙ ХООЛГҮЙ ӨСГӨЖ БАЙГАА ЖИРИЙН НЭГЭН ЭХ ХҮН. ТЭГЛЭЭ ГЭЭД ХАХУУЛЬ НЭХЭЖ ЦЭХЭЛЗЭЖ ХҮН ГОМДООГООГҮЙ. ОДОО ТЭСЭХЭЭ БОЛИЛОО... ХААНА БАЙНА ТЭР ХАХУУЛЬ АВЧ БАЯЖААД БАЙГАА ЭМЧ НАР...

    0 0 Хариу бичих
  3. Ууртай уцаартай ч манай улсын эмнэлгийхэн сайн... Хөөрхий минь бас л ардаа амьдралтай хүмүүс. Үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л ажиллаж байгаа. Иймэрхүү чухал салбаруудаа харж үзмээр юм даа. Уулзлаа уулзлаа гэх юм. Үр дүн байдаг юм уу даа?

    0 0 Хариу бичих
  4. ДЭЛХИЙН СТАНДАРТААР 1 ЭМЧИД 6 СУВИЛАГЧ БАЙДАГ БОЛ МОНГОЛД 1 БАЙДАГ.15 МЯНГАН ЦЭРЭГТ НЭГ ГЕНЕРАЛ БАЙДАГ БОЛ МОНГОЛД 170!

    0 0 Хариу бичих
  5. Эхлээд эмч сувилагч нарыг хүнтэй сайхан харьцаад сургачих! Ямар ч чадваргүй, харьцааны соёлгүй эмч нар их болсон байна! Тэд зөвхөн мөнгө л бодож өөрсдийгөө бөөцийлсөн хүнд сурталтангууд ярвайгаад сууцгааж байдаг!

    0 0 Хариу бичих
    • Эмч сувилагч хоёрыг нэг сагсанд хийж болохгүй.Сувилагч нарын цалин дэндүү бага бол эмч нар бас харьцангүй,гол нь авилгалаар хангалттай нэмж олдог болхоор энэ орлогыг нь ил болгоход л хангалттай.Харин сувилагч нарын цалинг нэмэхгүй бол энэ мэрэгжлээр ажиллах хүн одоо олдохгүй.Өч төчнөөн ажилгүйчүүд Монголд байгаа ч хэдэн мянган сувилагчийн орон тоо онгорхой байгааг Монгол дарга нар ойлгохгүй байна гэжүү?

      0 0