Э.Цэндбаатар Казахстанаас алтан медаль хүртлээ

Казахстан Алматы хотод боксын Армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит олон улсын тэмцээн болов. 22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор өрсөлсөн дөрвөн боксчноос хоёр нь медалийн тавцанд гарлаа. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр 60 кг-ын жинд Э.Цэндбаатар алтан медаль хүртсэн бол Ц.Мөнхбаатар хүрэл медаль дээр буужээ. Тус тэмцээнд 14 орны 128 боксчин зөвхөн эрэгтэйчүүдийн 10 жинд тулалдсан юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)