Г.Доржжанцан: ЛГБТ гэдэг үсэг бүрийн цаана эрүүл мэндийн өөр асуудлууд бий

“Ийгл Ньюс” телевиз НҮБ-ын Хүн амын сантай хамтран цуврал найман хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад бид тав дахь хэлэлцүүлгээ ЛГБТИ иргэдийн эрүүл мэндийн асуудлыг онцлон хэлэлцэнэ. Нийгэмд ЛГБТИ иргэдийг ХДХВ, ДОХ-ын халдвар тараагч мэтээр ойлгох нь түгээмэл. Гэвч бэлгийнх цөөнх иргэдийн хувьд сэтгэл санааны дарамт, сэтгэл гутрал, амиа хорлох гэх мэт эрүүл мэндтэй холбоотой олон асуудал байна. Ялангуяа эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэхэд бэлгийн цөөнх учраас ялгавартай хандах тохиолдол элбэг гардаг аж.

Энэ сэдвээр бид ЛГБТ төвийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер, их эмч Г.Доржжанцантай ярилцлаа.

Тодруулахад, ЛГБТ төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь Монгол Улс дахь бэлгийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс хүмүүсийн хүний эрхээр 2009 оноос хойш албан ёсоор мэргэшин ажиллаж буй ЛГБТИ хүний эрхийн анхны байгууллага юм.

-ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг төдийлөн сөхөж ярьдаггүй. Үүнд бид ямар асуудлыг онцолж ярих шаардлагатай вэ?

-Одоогийн байдлаар ЛГБТИ хүмүүс гэхээр Монголын эрүүл мэндийн салбарт цоо шинэ асуудал болоод явж байна. ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэнд гэхээр зөвхөн ХДХВ, ДОХ-ын асуудал яригддаг. Үүнээс болоод нийгэмд ХДХВ, ДОХ-той холбоотой сөрөг буруу ойлголт, хандлагууд бий болж байгаа. Эрүүл мэнд гээд ярьвал ЛГБТ гээд энэ үсэг бүрийн цаана хоорондоо эр, эм хүйс, онцлог хэрэгцээгээрээ ялгаатай олон хүмүүс байдаг. Үүнээсээ улбаалаад эрүүл мэндийн онцлог хэрэгцээ эрсдэл нь ч харилцан адилгүй.

Одоогоор эрүүл мэндийн салбарт ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийг ХДХВ, ДОХ-оор хайрцаглаад онцлог хэрэгцээг нь олж харахгүй байгаа нь том асуудал юм.

-Онцлог хэрэгцээ гэдгийг тодруулбал?

-Нэгдүгээрт, ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн орхигдсон асуудал буюу эрүүл мэнд нь огт яригддаггүй трансжендер хүмүүсийн хүйсийн шилжилт байна. Үүнд эрэгтэйгээс эмэгтэй рүү, эмэгтэйгээс эрэгтэй рүү хүйсийн шилжилттэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ орхигдсон. Өнөөдрийн байдлаар монголд трансжендер хүмүүсийн хүйсийн шилжилттэй холбоотойгоор ажиллаж зөвлөгөө өгч туслах эмч байдаггүй. Тэдгээр хүмүүс англи хэлний тусламжтайгаар интернэт, цахим ертөнцөөс хүйсийн шилжилттэй холбоотой дааврын эмчилгээ хийгээд явж байгаа.  Зарим нь гадаадад хүйсийн шилжилтийн хагалгааг хийлгэн өөрөө бүх асуудлаа хариуцаад явж байгаа. Жишээ нь тэдгээр хүмүүс дааврын эмийг эмчийн зөвлөмжгүй өөрсдөө дур мэдээд ууна гэхээр эрсдэлтэй алхам байгаа.

ЛГБТИ хүмүүс өдөр тутмын ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс болоод сэтгэл гутрал, хүнд хэлбэрийн стресс, дарамтад маш их ордог

Хоёрдугаарт, нийт  ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал. Монголд сэтгэцийн эрүүл мэнд сүүлийн үед чухлаар яригдаж байгаа. Ялангуяа  ЛГБТИ хүмүүс өдөр тутмын ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс болоод сэтгэл гутрал, хүнд хэлбэрийн стресс, дарамтад маш их ордог.  Мөн түүнчлэн жендерт  суурилсан хүчирхийллийн хамгийн том хохирогчид болдог. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн салбарт цөөнхийн стресс буюу цөөнх олон нийттэй ажилладаг мэргэжилтэн жаахан дутагдалтай байгаа. Түүнээс биш мэргэжлийн хүн огт байхгүй гэж хэлэхгүй.

Гуравдугаарт зөвхөн ХДХВ яриад л энэ нь ЛГБТИ олон нийтийн тодорхой нэг хэсгийнх нь эрүүл мэндийн асуудал байгаа. Тэр нь болохоор эрчүүд буюу гей, бисексуал эрчүүдийн бэлгийн эрүүл мэндийн асуудлыг яриад байдаг. Гэтэл цаана нь эмэгтэйчүүд нь буюу транс хүмүүс нь үлдээд байгаа гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүй бэлгийн эрүүл мэнд хаягдсан асуудал. Ерөөсөө яригддаггүй, энэ асуудал сөхөгддөггүй.

Онцлог хэрэгцээнд тулгуурласан соёлын мэдрэмжтэй үйлчилгээ манай анагаахын салбарт чухал хэрэгцээтэй байгаа.

-Манай улсад хүн амын хэдэн хувийг ЛГБТИ хүмүүс эзэлдэг вэ. Түүнээс хэдэн хувь нь өсвөр насныхан байгаа бол. Өсвөр насныхны хувьд эмчид хандах эрүүл мэндийн зөвлөгөө авахад нь яаж анхаарч байна?

-Энд нэлээд хүнд асуулт байна. Монголд өнөөдөр 35-аас доош насныхныг залуу хүн гэж тооцож байна. ЛГБТИ хүмүүсийн хувьд тоог нь нарийн хэлэх боломжгүй. Ялангуяа манай ЛГБТ төв бол дөрвөн хүнтэй ТББ. Манай байгууллагын тухайд гурван сая хүний дунд хэдэн ЛГБТИ хүн байна гэдгийг тоолох боломжгүй. Хүн амын тооллогын нарийн асуудлаар энэ тоо гарч ирэх байх. Гэтэл монголд хүн амын тооллогыг яаж хийдэг билээ, тэр асуултад ЛГБТИ хүмүүстэй хамааралтай асуулт байдаг бил үү. Асуулт багтаалаа гэхэд гэр бүл, нийгмийн ажилтны хүний  дэргэд чи гей үү гээд асуухад түүнд үнэнээр нь хариулах хүн хэд байгаа вэ гэх мэтчилэн саад бэрхшээлийг тооцоод үзвэл одоогийн байдлаар ЛГБТИ хүмүүсийн тоог гаргах боломжгүй. Гэхдээ бид олон улсын тоог барьж явна. Хөгжингүй орны хүмүүсийн хүн амын тооллогодоо ЛГБТИ хүмүүсийг тоолоод оруулсан тооллогууд бол байгаа. НҮБ, бусад өндөр хөгжилтэй орнуудыг жишгээр бол  улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Тухайн улс оронд хууль эрх зүйн алба хэр хөгжсөн байна хүний эрхийн асуудал хэр нааштай байна гэдгээс шалтгаалан ЛГБТИ хүмүүс тоо харилцан адилгүй байгаа. Ижил хүйсийн гэрлэлттэй, тэгш эрхийн хуультай орнуудад тоо өндөр байдаг. Тиймээс ЛГБТИ хүмүүсийн тоо тухайн улсын хүн амын 10 хувь гэж олон улсын дундаж жишгээр явдаг.

-Өсвөр насны хүүхэд өөрийгөө бэлгийн чиг баримжаа нь өөр гэдгийг ухаарлаа гэхэд түүнд хамгийн түрүүнд шаардагдах тусламж онцгой хэрэгцээ нь юу байдаг вэ?

-Хүүхдийн эрхийн тухай конвенцоос гаргасан зүйлд тухайн хүүхэд насандаа тохирсон мэдээллийг авах, хайж эрэлхийлэх үндсэн эрхтэй байгаа. ЛГБТ асуудал бол зөвхөн насанд хүрэгчид том хүний асуудал биш. Өсвөр насны хүүхдүүдээс эхлээд нийгэмд байгаа бүхий л хүмүүсийн асуудал. Хэнд татагдаж байна, хэнийг хайрлаж байна эсвэл өөрийн хүйсээ эрэгтэй эсвэл эмэгтэй гэж мэдэрч буй тухай асуудал юм. ЛГБТИ хүүхдүүд байгаа.

ЛГБТИ хүүхдүүд яагаад төрдөг вэ гэдгийг шинжлэх ухаан 100 хувь батлаагүй. Гэхдээ таамаг судалгаанууд байгаа.  Ерөнхийдөө анагаах ухаан эх болон ургаас  үл шалтгаалсан гадаад болон дотоод хүчин зүйл, дааврын нөлөөгөөр хүүхэд эхийн урагт байхдаа эхний гурван сардаа хүйсийн баримжаа болон бэлгийн чиг баримжаагаа заяагдмал байдлаар олж төрдөг гэж үздэг. 2000 он гарснаас хойш энэ хүмүүсийн талаарх судалгаа нэлээд эрчтэй явагдах болсон. Монголын нийгэм ялгаварлан гадуурхал ихтэй байгаа тохиолдолд өсвөр насныхан хамгийн их хохирогчид болоод байгаа. Тэд өөрсдийгөө мэдээд мэдэрч байх үедээ анги хамт олон гэр бүлээсээ дарамтыг мэдэрдгээсээ болоод сэтгэцийн хувьд хүнд хямралд ордог гэдгийг судалгаанууд харуулаад байгаа. Энэ хүүхдүүдэд хамгийн тус болох зүйл бол мэдээлэл өгөх  юм. Тухайн  хүүхдүүд өөрсдийгөө мэдэрч байгаа тохиолдолд хамгийн түрүүнд зөв мэдээллийг зөв эх сурвалжаас авч чадах юм бол цаашдаа өөрийнхөө сэтгэл зүй болон бие махбодид хяналт тавиад явах, тусламж хүртэж чадах газруудаа өөрөө олох боломжтой.

-Зөв мэдээллийг хаанаас яаж авах уу?

-2015 онд ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаад өсвөр үе залуучууд хүчирхийлэлд нэлээд өртөж байна гээд бид 24 цагийн турш 95159270 дугаартай тусламжийн утас ажиллуулахаар шийдсэн. АНУ-д энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэн ирж бидэнд тусламжийн утсан дээр яаж ажиллах чиглэлээр сургалт явуулан сайн дурынхныг бэлтгэж өгсөн. Бид түүнээс хойш тусламжийн утсаа долоо хоногийн 24 цаг тасралтгүй ажиллуулж байгаа. Энэ утсанд ЛГБТ буюу бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлийн чиглэлээр тодорхой хэмжээний мэдээлэл авахыг хүссэн болон анхан хэлбэрийн сэтгэл зүй, эрх зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс ханддаг. Сүүлийн үед ЛГБТИ хүмүүсийн амиа егүүтгэх эрсдэл нилээд хурцаар тавигдаж байгаа. Монголын хувьд амиа егүүтгэх оролдлогын тоо Ази номхон далайн орнуудын хувьд өндөрт ордог. ЛГБТИ өсвөр үеийнхэн бусадтай харьцулахад ялгаварлан гадуурхлаас болоод үе тэнгийнхнийхээ хүчирхийлэлд 3 дахин илүү өртдөг учраас амиа егүүтгэлээс урьдчилан сэргийлэх тал дээр  мэдээлэл өгч энэ утсыг ажиллуулдаг.

-2015 онд энэ утсанд хэчнээн хүн хандсан бэ. Он гарсаар хэдэн хүн хандаад байна?

-Энэ утас ачаалал ихтэй биш. Ойролцоогоор сардаа 2-3 хүн холбогддог. Жилдээ 20-30 хүн холбогдож байна. Он гарснаас хойш өмнөх шигээ л сардаа  2-3 хүн холбогдсон. Ихэвчлэн хөдөө орон нутгаас мэдээлэл яаж авахаа мэдэхгүй байгаа хүмүүс энэ утас руу холбогдож зөвлөгөө авах тохиолдол их байдаг.

-Үүнд ерөнхий боловсролын сургуулиудын багш, мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудыг давхар бэлтгэх шаардлагатай болов уу?

-Тийм шүү. Энэ бол нийгмээ дагаад гарч ирж байгаа том асуудал. Одоогийн байдлаар багш, эмч, цагдаа гээд нийгмийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Энэ хүмүүсийн буруу биш. Сургалтын тогтолцоонд нь  энэ хүмүүсийг бэлдэж байхдаа ийм мэдээлэл өгөөгүй учраас энэ хүмүүс яаж ажиллахаа мэдэхгүй байгаа. Хэдхэн жилийн өмнө ийм хүмүүс байдаггүй,  ажиллахыг хүсдэггүй байсан бол одоо хүмүүс арай өөр болж энэ талаар бага зэрэг мэдээлэлтэй болсон.  Ийм хүмүүс байдаг нь үнэн юм байна бид яаж ажиллах вэ гээд зөвшилцлийн түвшинд ирсэн байгаа. Үүн дээр дөрөөлөөд  тэдэнд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрт нь багтаах, их, дээд сургуулийн багш эмч бэлтгэдэг хичээлийн хөтөлбөрт нь бэлгийн цөөнхийн асуудал, ЛГБТИ хүмүүсийн асуудлыг багтаах гэдэг бол чухал. Өнгөрсөн жил нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын хөтөлбөрт багтаахаар төсөл эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар МУБИС, Анагаахын Нийгмийн эрүүл мэндийн сургууль, МУИС-ийн багш нар албан бусаар өөрсдийнхөө хичээлийн хөтөлбөрт давхар энэ асуудлыг оюутнууддаа зааж байна.  Түүнээс биш албан ёсоор хичээлийн хөтөлбөрт багтсан зүйл алга.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Ижил хуйстнийг зовшоорвол ямар ч ундэстэн маш хурдан доройтно. Америк доройтсон, гэвч тэсч улдэнэ. Монгол бол тэсэхгуй, маш хурдан тусгаар тогтнолоо алдана

    1 4 Хариу бичих
    • Yamar ch undesten mash hurdan doroitno? Haanaas yamar medeelel sudalgaand suurilj undestni doroitliin hurdiig hemjeed gargachiv? Hen chamd Amerik uls cn undesten gd helchiv. Yamarch batalgaa notolgoon deer suurilaagui ene dugneltend chini ur dun avj oilgoh ug ogthonch alga. Setgegdel bichih n chini erh busdad buruu medeelel taraah cn dra n chi uru hariutsah hregtei gdge sanaj mdej bval ih zugeer ym.

      1 0
  2. HAHA LGBT g yria shaahiin. Hen tiiim teneg yumluu uruu tatagddag bnaa. Muusain suguud esreg huistnee olj chadku bolohooroo 1 huistnee sonirhood sda. Bugd zavaarsan yumnuud huuhed etrees hol bailgaval taarana. BUUR AIMAR UUR HURDEG IIMERHUU YUM UNSHHAAR. Oilgoh hergtei ch geh shig. Buzar nowshnuud!!!

    1 7 Хариу бичих
    • Reading a bible a lot doesn't considered as good reader I am afraid. So try to read science bit more and call yourself a guy who reads a lot please. Reality check baby.

      0 0
    • Come on man. You sure sounds like read a LOT. Тэнэгээ гайхуулахаа боль гуйж байна. Нэрээ ядаж Guy who never reads эсвэл The Guy who reads but never understand гээд сольчих тэхүү.

      0 0
    • Huuy ergvv golog min cham shig iim malnuud yaj ch oilguulah gj hicheesen ch oilgohgui asuudal

      0 0
  3. мубис-ийн багш нар аймар ялгаварлдаг шд

    2 0 Хариу бичих