Фэйсбүүк компани 200 орчим аппликэйшны үйл ажиллагааг зогсоолоо

Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг задруулсан байж болзошгүй гэж үзэн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

Фэйсбүүк компаний захирал Марк Зукерберг уг хэрэгт холбогдсон аппликэйшнүүдийг шалгахаа мэдэгдээд байна. Хэрэв эдгээр эппликэйшнүүд буруутай нь тогтоогдвол Фэйсбүүк компаниас бүрэн устгах, хэрэглэгчдэд мэдэгдэн хаах хүртэл арга хэмжээ авах аж. Фэйсбүүк сүлжээг хэрэглэгч 87 сая хүний мэдээлэл улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Cambridge Analytica компанид алдагдсан гэх хэргийн улмаас Конгресст сонсгол хийсэн билээ. Тиймээс алдаагаа давтахгүй байх үүднээс Марк Зукерберг фэйсбүүк сүлжээнд холбогдсон бүх аппликэйшнийг шалгана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)