Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бямбасайханыг асуудлыг хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Б.Бямбасайханыг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Прокуророос үргэлжлүүлэн хорих хүсэлтээ тавдугаар сарын 11-нд хүргүүлсэн аж.

Шүүх хурлын дараа Б.Бямбасайханы өмгөөлөгч түүний биеийн байдал тааруу байгаа гэдгийг мэдээллээ. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр цуг шүүх ухрлын өмнө С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих асуудлаар шүүх хурал болж, түүнийг дахин нэг сар хорих шийдвэрийг гаргасан юм. 

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)