Сочийн хурлаар цахим худалдааг онцлов

ОХУ-ын Сочи хотноо Европ, Азийн эдийн засгийн холбооны дээд эрхт байгууллага болох Европ, Азийн эдийн засгийн комиссын дээд зөвлөлийн хурал өчигдөр болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, урьдын адил эдийн засгийн өнөөгийн саад бэрхшээлийг арилгаж, цахим худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа зэрэг салбар, дижитал технологтой холбоотой төслийг хөгжүүлэх нь Европ, Азийн эдийн засгийн холбооны өнөөгийн хөгжлийн нэн чухал үүрэг юм хэмээн ОХУ үзэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  хэлжээ.

Тэрээр мөн тус холбооны дотоод зах зээлийн эргэлтийн үр ашгийг дээшлүүлж, худалдаа, үйлчилгээний нэгдмэл зах зээл байгуулах зэрэг нь Европ, Азийн эдийн засгийн холбооны чухал үүрэг юм  гэдгийг онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)