Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ

Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх хүртэл Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг тасралтгүй олгох зорилгоор ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөс шинэ зээлийг санхүүжүүлж байгаа ажээ.

Энэ хүрээнд Монголбанкнас сар бүр 16 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт хэлбэрээр олгож байгаа юм байна. Мөн 2018 оны улсын төсөвт ипотекийн зээлд зориулж 120 тэрбум төгрөг суулгасан. Энэ дагуу Сангийн яамнаас улирал бүр 30 тэрбум төгрөгийг банкуудад ипотекийн санхүүжилт хэлбэрээр олгож байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголбанк болон Засгийн газрын санхүүжилтээр нийт 46 тэрбум төгрөгийг нэгдүгээр улирлын ипотекийн зээлийн санхүүжилт болгон олгосон байна.

Ипотекийн зээл зах зээл дэх эрэлтийг хангаж чадахгүй байгаа. Тиймээс зээлийн  хүртээмжийг нэмэх шаардлага бий гэж эрх баригчид үзэж байгаа ажээ. Тухайлбал, Сангийн яамнаас татаасын журмыг боловсруулан танилцуулж байгаа бөгөөд энэ журам батлагдвал ипотекийн зээлийн хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцсон байна.  

Ипотекийн зээлийг зорилтот бүлэг буюу гэр хорооллын иргэдэд олгох талаар иргэдээс тавьдаг санал хүсэлтийн хувьд энэхүү зээлийн хөтөлбөрийн 25 хувийг орон нутагт олгох шаардлагыг Засгийн газраас тавьдаг байна. Монголбанк үүнд хяналт тавьж арилжааны банкуудаас олгож байгаа ипотекийн зээлийг шалгадаг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)