Израиль Газын зурваст “Цус урсгах”-ыг анхнаасаа төлөвлөсөн үү

Газрын зурваст цуст асгаруулсан мөргөлдөөн бол Израилийн цэргүүд палестинчуудын эсрэг галт зэвсэг хэрэглэн 59 хүний аминд хүрч, 2.7 мянган хүнийг шархдуулаад байгаа билээ. Олон улсын удирдагчид, хүний эрхийн “Хюман райтс вотч” байгууллага хүртэл энэ үйл явдлыг “Цус урсгалт” хэмээн нэрлэж буй.

Тэгвэл энэхүү хэрэг нь АНУ-ын ЭСЯ-ыг Йерусалимд шилжүүлэн нээлтийн ёслолыг хийсэнтэй холбоотой боловч цаана нь ийм байдалд зориудаар хүргэх гэсэн Израилийн сонирхол байсан ч байж болохыг харуулах нэг баримт байна.

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Палестинчууд “Сүйрлийн өдөр” болгон тэмдэглэдэг юм байна. Учир нь, палестинчуудыг туйлдуулан зовоож, сэтгэшгүй зовлонд учруулсан Израиль улс 1948 оны тавдугаар сарын 14-нд Падестиний газар нутаг дээр үндэслэн байгуулагдсан аж. Тиймээс тавдугаар сарын 14 нь израильчуудын хувьд төр улсаа сэргээн мандуулсан түүхт баярын өдөр, харин 15 нь палестинчуудын хувьд төрт улс нь мөхөж сөнөсөн “Сүйрлийн өдөр” ажээ.

Гэтэл Израиль, АНУ-ын эрх баригчид АНУ-ын ЭСЯ-ыг Тель Авиваас Йерусалим руу нүүлгэхдээ санаатай, санаандгүй алин болох нь тодорхойгүйгээр чухам тэрхүү өдрийг сонгосон. Санаатай байсан гэж бодоход энэ нь палестинчуудын сэтгэлийг мохоох гэсэн арга байхаас зайлахгүй. Тиймээс Йерусалимд АНУ-ын ЭСЯ нээгдсэн гэдгээс илүү нээлт хийсэн өдөр нь аллага хүчирхийлэл гарах том шалтгаан болсон байж болох юм.  

    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)