С.Баярцогтыг дахин нэг сар хорих шийдвэр гаргалаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.

Харин яг одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б. Бямбасайханы асуудлыг хэлэлцэж эхлэв. Тэрбээр шүүх хуралд онлайнаар оролцож байгаа аж.

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хугацаа дуусаж байгаа тул дахин хорих эсэхийг шийдэхээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан.

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Баярцогтын Хятад нэрийг Мr Leo Shiu гэдэг гэж бсчсэн байна

    0 0 Хариу бичих
  2. ёстой л 10н хар нүглийнхээ замаар оржээ, Энэ нүхэнд орсон хэр баргийн Аавын хүү гарч чаддаггүй л гэдэг юм даа

    0 0 Хариу бичих
  3. Энэ хужаа удмын худалч нөхрийг насаар нь хорьж эд хөрөнгий нь хурааж байваас төрд шургалсан хулгайчид жоохон ч болов цочирно. Хүний юмаар хүүдэгнэх нэг их удаан жаргадаггүйл юмдаа тэгээд баян хүнийг балаг тойрдоггүй чинь энэшдэ

    0 0 Хариу бичих
  4. Sain ajillaj bna shu tsaashid mun xoriod baix xeregtei ex oronoo gadaadixand xydaldsan uudgui xumuus bgan

    0 0 Хариу бичих