Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн асуудлаар зөвлөмж гаргаж өгнө

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнгөрөгч долоо хоногт Будапешт хотноо хуралдсан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 43 дахь удаагийн чуулганд оролцсон. Тэрээр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пол Эндрюс, дэд дарга Тажиндер Сингх, Хөгжиж буй зах зээлийн комиссын дарга Ралука Теркочи нартай уулзаж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, ялангуяа энэ зах зээлд нэвтэрч буй финтекийн шийдэл, шинэтгэл болон хөгжүүлэлтийн хэтийн төлөв, санхүүгийн зах зээлүүдийн нэгдэл интеграцийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Хорооны дарга, доктор С.Даваасүрэн Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын удирдлагуудад Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар танилцуулж, хууль эрх зүйн орчны үнэлгээ хийж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагуудыг тодорхойлж, эрхзүйн орчныг сайжруулах бодлогын зөвлөмж гаргуулахаар тохиролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)