Гадаад паспортын талаар ГХЯ тодруулга хийжээ

Сунгалт хийгдсэн гадаад паспортаар гадаадад зорчиж буй иргэдэд зориулан гаргасан сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул Гадаад харилцааны яамны Консулын газраас дараах тодруулгыг хийжээ.  Уг тодруулгад, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн болно.

Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах, “Air India” авиа компанийн Хонконг-Энэтхэгийн чиглэлд нисэх Монголын иргэдийг онгоцонд суулгаагүй тохиолдлууд гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг үүгээр дахин мэдэгдэж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно. Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Казахстан руу нисэж ирээд нааш нь явах хүн яах болж байна. Тийзээ авсан байгаа.Оны өмнө баахан хүний паспортыг сунгаад байсан .Ийм журам дүрэмтэй байсан бол яах гэж сунгасан бол

    0 0 Хариу бичих
  2. Энэ дашрамд гэж дахин сануулахад гэж байгаад 5 жилийн хугацаатай пасспортынхоо сүүлийн 6 сарыг нь ашиглаж болохгүй гэж ямар мэдрэл юмаа биччихсэн юм бэ. Яахаараа ашиглаж болдоггүйшюгээ тайлбарлаач мэдээлэл өгч байгаа юм бол

    0 0 Хариу бичих
  3. Бусад орнуудруу иргэдийг нэвтрүүлэхгүй буцааж хохирсоных нь дараа дээрхи зорчиж болохгүй бгаа орнуудынхаа жагсаалтыг нэмнэ гэж ойлголоо. Урьдчилан сэргийлэх, үнэхээр зорчиж болно гэсэн утгатай зүйл алга. Хзаа үзээд явцгаа, оруулахгүй бвал бусаддаа хэлээрэй л гээд бх шиг бна. Яамаа ч хатдаа

    0 0 Хариу бичих
  4. Televized zuv medeelel uguuchee irgediig tuurugdvvled bnshde

    0 0 Хариу бичих
  5. 10 jileer n olgoochee

    2 0 Хариу бичих
  6. Sungasan passportoor hil nevtruulehgui zarim orond huleej avahgui butsaah tohioldold hen hariutslaga huleehuu iim hachin yum hiihee bolimooriin yaval mungu olohuu gesen turiin bodlogotoi.Ard irgediinhee tuluu yamar ch hariutslaga bhgui. Yagaad alban toot hurguulj bolsogguin gadad yavdliin yam buun hamraa suhsun humuus orhoor dugarch yadsan

    0 0 Хариу бичих
  7. тэгээд буцвал тийз цаг хугацааг хэн хаоиуцах в ээ? Хариуцлагагуй тер ард тумнээ дээрэлхэх юмаа

    0 0 Хариу бичих
  8. 10n jileer ugchihoj boldoggui yumuu pazdaa

    0 0 Хариу бичих
  9. consul.mn дээрх тодруулга дээр " Air India авиа компанийн Хонконг-Энэтхэгийн чиглэлд нисэх Монголын иргэдийг онгоцонд суулгаагүй тохиолдол гарсан" гэж байхгүй л байх юм. Eagle.mn нэмж зохиож бичнэ гэж баймааргүй юм!?

    0 0 Хариу бичих