Зарим компанийг давхар даатгалын зуучлагчаар бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй “Даатгалын болон мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-д давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх компанид тавигдах шаардлагыг тодорхой заасан байдаг. Үүний дагуу даатгалын зуучлагч компаниудад дээрх журам, шаардлагыг хангуулах, Хорооны холбогдох бүртгэлд бүртгэх ажлыг шат дараатай явуулж байна.

Энэ хүрээнд “Ачит-Ундарга”, “Монголиан интернэшнл брокерс”, “Хүннү Сиэл”, “Ай Ай Би” компаниуд нь журмын шаардлагыг хангасан тул давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх компанийн бүртгэлд бүртгэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)