М.Сарри: “Ювентус”-т талбай дээр биш, зочид буудалд хожигдсон нь харамсалтай

Италийн хөлбөмбөгийн дээд лиг “Сери А”-ийн “Наполи” багийн ерөнхий дасгалжуулагч Мауруцио Сарри аваргын төлөөх өрсөлдөөнд “Ювентус”-д яагаад дийдсэн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. “Наполи” баг өнгөрсөн ням гаригт “Фиорентина”-д 0:3 хожигдсоноор аваргалах боломжоо алдсан юм. Өрсөлдөгч “Ювентус” өмнөх өдөр нь “Интер”-ийг 3:2-оор хожсон байсан тул АШТ өндөрлөхөөс нэг тойргийн өмнө скудетто хүртэх болзлоо хангасан.

Тэрээр “Бямба гаригийн орой Флоренцид зочид буудалд бид эрт унтиах ёстой байсан юм билээ. Гэвч гол өрсөлдөгч маань хожил авсан нь тоглогчдын сэтгэлзүйд нөлөөлж, сайн унтаж амарч чадаагүй. “Ювентус”-т талбай дээр биш, зочид буудалд хожигдсон нь харамсалтай” хэмээн өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)