Нэг гэр бүлийн зургаан хүн Индонезид цуврал халдлага үйлдэж, гурван сүмийг дэлбэлэн олон хүний аминд хүрсэн хэрэг Индонези улсад өчигдөр гараад байсан билээ. Эдгээр гэр бүл нь “Лалын улс” бүлэглэлийн гишүүд байсан гэж хэвлэлээр бичиж буй. Тэгвэл тус улсын хоёр дахь том хот Сурабаяд бас нэгэн халдлага болжээ.
CCTV footage shows two individuals on a motorbike detonating a bomb at the gate of #Surabaya police station (Mapolrestabes) at 8.50 a.m. this morning, injuring police officers. pic.twitter.com/UBdurtqT2z — The Jakarta Globe (@thejakartaglobe) May 14, 2018
Уг халдлагыг үйлдсэн этгээдүүд хэн болох, амиа золиослон халдлага үйлдсэн гэр бүлтэй холбоотой эсэх гэх мэт асуултууд одоогоор хариугүй байна. “The Jakarta Globe” сонин сүүлд гарсан халдлагын видео бичлэгийг олж Твиттер хуудсандаа нийтэлжээ. Уг бичлэгт мотоциклтой хоёр этгээд цагдаагийн хэсэгт очиж, улмаар дэлбэрч байгаа нь харагддаг байна.