Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өчигдөр Японы нийслэл Токио хотод эхэллээ. Башёгийн эхний өдөр зүүний магнай Какүрюү М.Ананд аварга Эндог давсан бол Хакүхо М.Даваажаргал нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-Оргилоор даваа авлаа. Бусад Монгол сүмочдын тухайд гэвэл Ичиножёо давж, Чиёошомо, Араваши нар унасан байна. Тэгвэл энэ башёд япон аварга Кисеносато барилдахгүй бөгөөд тэрээр долоон тэмцээн дараалан өнжиж байгаа юм.
