“VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн энэ удаад хүйсээ солин Taylor Swift болон хувирч тайзнаа өгзөгөө сэгсрэн бүжиглэхийг ч нэг үзүүлээд өгөв. Тэрээр алдарт дуучны "Shake it off" хэмээх цоглог дууг өндөр өсгийт дээр төвөггүйхэн бүжиглэлээ.Тэрээр үзүүлбэрийнхээ тухай "Анх удаа эмэгтэй хүний дүрд хувиран 12 см өндөр өсгийт дээр бүжиглэлээ" хэмээн ярьсан юм.

Түүний үзүүлбэрийн тухай шүүгч Х.Оюунбилэг "Яг л Taylor Swift байлаа. Дуулалт дээр бага зэрэг шингэн байсан бол"

Шүүгч Г.Ганхүү: Чи Taylor Swift-ын дууны үгийг орчуулж үзсэн үү. Тэр өөрөө дууны үгээ бичиж дуугаа зохиодог. Чи дүр хувиргалтаараа бол яг л Taylor Swift байлаа.

Шүүгч Б.Амархүү: Би дүр хувиргалт дээр наасан хумсыг онцолмоор байна. Энэ чинь амаргүй шүү дээ. Чи сайн байлаа. Амжилт хүсье.

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа 3 гэсэн түүний хувийн дугаарыг 155115-д илгээж дэмжээрэй.