“Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин энэ дугаарт дуучин Ука болон хувирах даалгавар авсан. Тэрээр түүний "Шөрмөс татсан ч бүжгийн талбайд..." хэмээн эгшиглэдэг цоглог "Don’t stop" дууг сонгожээ. Түүний үзүүүлбэрийн тухай,

Шүүгч Х.Оюунбилэг: Темка чи ч дандаа тэсрэлт хийх юм аа. Укагийн уруул, нүүр, гарын хөдөлгөөнийг маш сайн гаргаж дуурайж байна. Дуулалт дээр арай өтгөдөж байна. Үзүүлбэр гоё байна.

Шүүгч Г.Ганхүү: Ярих зүйл алга. Укагийн гол айлгүйтлийг яг л гаргаж чадлаа.

Шүүгч Б.Амархүү: Темкад энэ уран бүтээлчийг гаргаж дуурайх нь таалагдаж байгаа юм шиг байлаа. Мундаг байлаа баяр хүргэе.

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа 2 гэсэн түүний хувийн дугаарыг 155115-д илгээж дэмжээрэй.