
"Ягг түүн шиг-3" шоуны анхны дугаарын ялагч, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж хоёр дахь дугаарын салхийг хагалан тайзнаа гарё ирлээ. Тэрээр хоёр дахь дугаарт баззераас ОХУ-ын алдарт дуучин Филипп Киркоров болох даалгавар аван дуучны "Жестокая любовь", "Валентинов день" дууг дууллаа.
Түүний үзүүлбэрийн тухай шүүгч Б.Амархүү: Филипп ахтайгаа монголын тайзнаа уулзаж байгаадаа баяртай байна. Хоолойны өнгийг маш адилхан гаргаж өглөө. Дуулалт, хувиралт бол супер байна.
Шүүгч Х.Оюунбилэг: Филипп Киркоровын нүүрний тоглолтыг өшөө тодотгож харуулсан бол гэж харж байлаа. Бусдаар сайн байлаа.
Шүүгч Г.Ганхүү: Чиний нүүрний хэлбэр Киркоровтой их төстэй юм. Нүүрний хувирал, дуу хоолой төстэй байна. Чам дээр 40 см нэмбэл бараг л Киркоров байлаа.
Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа 7 гэсэн түүний хувийн дугаарыг 155115-д илгээж ая зохиогч Ц.Нацагдоржийг дэмжээрэй.
