“Яг түүн шиг-3” Жексон болоод тайзнаа зогсох боломж бол ганц

Жүжигчин М.Цэрэн­долгорт энэ удаад попын хаан Micheal Jackson болох баззер таарсан. Уран бүтээлч бүрийн хувирахыг хүсдэг алдартнуудыг нэгд хувирсан тэрээр "Black or White" дууг дуулж тайзнаа өөрийгөө үзүүлээд өгөв.

Тэрээр үзүүлбэрийнхээ тухай "Боловсрол" телевизийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Хүний амьдралд Жексон болоод тайзнаа зогсох боломж бол ганц л олдоно. Баярлалаа гэж хэлмээр байна гэв. 

Түүний үзүүлбэрийн тухай,

Шүүгч Г.Ганхүү: Сая Цоомоо гурван Жексон гэж ярилаа. Хамгийн тарган Жексон би байсан байх. Бүжгийг сурсан байна. Дуу тал дээр жаахан тиймхэн байна. Дөхүүлнэ үү гэхээс эмэгтэй хүн яг түүний хоолойг гаргах хэцүү. Түүнийг нас барсан гэж хэлэхэд хэцүү. Нэг өдөр гараад ч ирж мэднэ. Түүнийг энд амилууллаа.

Шүүгч Х.Оюунбилэг: Энэ бол дууны тэмцээн биш. Чи сайн хийлээ. Мэдээж жаахан алдаанууд байлаа. 

Шүүгч Б.Амархүү: Чи жаахан илүү хичээснээсээ болоод зарим нэг алдаанууд харагдлаа. Дараа дараагийн үзүүлбэрт чинь амжилт хүсье.

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа гэсэн түүний  хувийн дугаарыг 155115-д илгээж дэмжээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)