Жүжигчин Б.Амарсайхан лекц уншина

Г.Даша


Өөрийгөө хөгжүүлэхийг хүсснэ хэн бүхэнд зориулсан “6:45” цуврал лекц, уулзалтын энэ удаагийн зочноор Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан уригджээ. Тэрээр өнөөдөр өглөө эртэч залуустай уулзан “Монголын уран бүтээлийн өнөөгийн байдал: Бид хэрхэн гаднын зах зээлд борлогдох вэ” сэдвээр ярилцахаар болсон байна. Түүний лекц өнөөдөр өглөө 06:45 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд болно.

Жүжигчин Б.Амарсайхан нь “Уулын хөх сүүдэр”, “Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бөртэ чоно”, “Аравт”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг олон кинонд гол дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм. Мөн тэрээр “Netflix”-ын бүтээсэн  “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин юм. Түүний гаргасан урлагийн жимээр өдгөө монголын олон уран бүтээлч “Марко Поло-2” кинонд тоглосон.

Мөн түүний гол дүрийг нь бүтээсэн “Бодлын хулгайч” кино “Asian World Film Festival”-аас “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр шалгарч байсан. Жүжигчин Б.Амарсайхан Азийн кино наадмын удирдах зөвлөлийн гишүүн юм.

Тэрээр өдгөө “Үргээлэг-2” киноны гол дүрд тоглосон бөгөөд киноны зураг авалт дууссан аж.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэнд энэ л дутаж гэнэ дээ сонгууль ойртож нэр дэвших бодолтой аан хүний шунал дуусах биш дээ

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ