Гавьяат тамирчин П.Өнөрбат Али Алиевын тэмцээнд зодоглоно

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болно. 49 дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн зургаан тамирчин хүч үзэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, Баасанцогтын Өлзийсайхан, Энхтуяагийн Тэмүүлэн, спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, Батсуурийн Наранболд зодоглоно. Тэд Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ шууд Каспийскийн дэвжээнд зодоглоод эх орондоо ирнэ. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ДЭНСЛЭЭД БАЙХДАА Ч ЯАХАВ ДЭЭ

    0 0 Хариу бичих