Самбо бөхийн Азийн аварга Монголд болно

Самбо бөхийн өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд энэ сарын 11-14-нд болно. 25 дахь удаагийн тэмцээнийг Монголд самбо бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ тэмцээнд Иран, Афганистан, Бангладеш, БНСУ, Япон Тайвань, Узбекистан, Казахстан, Энэтхэг, Туркменистан, Кыргизстан, Тажикстан, Малайз, БНАСАУ-ын баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Дашрамд дурьдахад Монголд самбо бөхийн Азийн АШТ 1993, 1997 онд болж байв. 

 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. самбо бол оросуудын үүсгэсэн спорт, соц-ын үед оросуудын шахалтаар жаахан хөгжмөөр аядаж байсны гол төлөөлөл нь оросоос гадна монгол, болгар байсан, соц-зм дууссанаар сураг тасраад байсан, одоо мөн л оросуудын нөлөөгөөр гарч ирж байгаа оросуудад аятайхан харагдах гэсэн улсын л спорт доо, ер нь бол манай бөх ерөнхийлөгчийн л хийж байгаа ажил

    0 0 Хариу бичих