Ц.Сандуйд дахин итгэл хүлээлгэв

Монголын триатлоны холбооны бага хурал МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Бага хурлаар холбооны үйл ажиллагааны тайланг сонсч, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийн төлөвлөгөөг баталсан юм. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуйг дахин сонголоо. Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Эйр транс" компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүү, дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, SPS телевизийн захирал Н.Наранбат, “Арга билэг” группийн ерөнхий захирал З.Пүрэв-Очир, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон нарыг, Удирдах зөвлөлийн гишүүнээр Шадар сайдын бие төлөөлөгч А.Авирмэд, Эрдэнэт УБҮ-ийн санхүүч, спортын мастер Ч.Гансүх, "MCS Estates" компанийн албаны дарга, спортын дэд мастер Б.Зоригт, “Нью Саммит” компанийн захирал Д.Хоролсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Орхон аймгийн триатлоны холбооны тэргүүлэгч Н.Эрдэнэбилэг нарыг сонгов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ Сандуй чинь яачихсан гар вэ. Төрд ойртуулж хэрхэвч болохгүй жагсаалтын манлайд тасархай түрүүлээд манарчихсан амьтан явсан чинь бас юуны даргаар дахин сонгогдлоо гэнэ ээ. МҮОХ-ны дарга Загдсүрэн гэж АТГ-аар шалгуулах учиртай нэг бүтэшгүй нөхөр дээр энэ эвгүй гар нэмэгдэхээр..... юу л болох болдоо... төсөөлөхөд бэрх байна шүү.

    0 0 Хариу бичих
  2. Чононд мах хадгалуулж байна.Сандуй мэргэжлийн хулгайч учраас аль нэг салбарт байлгах хэрэгтэй. Энэ хүнээр хулгай хийлгэх нь Миеэ Энхболдод ашигтай учраас

    0 0 Хариу бичих
  3. Үйл ажиллгаа явуулдгүй

    0 0 Хариу бичих
  4. Тамирчин биш ийм нөхдүүд янз бүрийн спортын хороо удирддагыг бүрмөсөн таслан зогсоомоор байгаа юм.

    0 0 Хариу бичих