
“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгон өнгөрсөн амралтын өдөр эхний дугаараа хүргэлээ. Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг 2018” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа билээ.
Тэдний дунд өрнөсөн анхны өрсөлдөөнд ая зохиогч, дуучин Б.Нацагдорж алдарт дуучин Beyonce-ыг яг л түүн шиг дуурайснаараа түрүүлэн шинэхэн улирлын анхны дугаарын ялагч боллоо.
Шоуны шинэхэн улирал эхлэхэд "Боловсрол" телевизийн хамт олон шинэ тайз шинэ уур амьсгалтай үзэгчидтэй уулзсан. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Өнгөрсөн улиралд оролцогчдын эгнээнд багтаж байсан шүүгч Г.Ганхүү эргэн суудалдаа суусан бол түүний хамт дуучин Х.Оюунбилэг, "Яг түүн шиг-2" шоуны оролцогч, дуучин Б.Амархүү нар шүүхээр болжээ.
“Яг түүн шиг” шоу нь Испани Улсад “Your Face Sound Familiar” хэмээх нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан. Уг шоу нь дэлхийн 80 гаруй оронд албан ёсоор зохиогдож байгаа телевизийн томоохон шоуны нэг юм.
Ингээд "Яг түүн шиг-3" шоуны талаар сошиалд хэн юу онцолсныг түүвэрлэн хүргэж байна.