“Яг түүн шиг-3” шоуны дараагийн оролцогч бол театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор байлаа. Тэрээр ОХУ-д жүжигчин мэргэжлээрээ суралцаж байхдаа “Тютю” уран сайхны киноны гол дүрийн бүтээн анх удаа үзэгчидтэй уулзсан билээ. Харин энэ удаад тэрээр Латин Америкийн халуухан уур амьсгалыг тайзнаа бүрдүүлэн дуучин Camila-гийн дүрээр үзэгчидтэй уулзлаа.
Шүүгч Б.Амархүү: Ер нь дажгүй. Бүжиглэлтийн хувьд хэсэг газарт асуудал байлаа. Шоу эхэлж байгаа болохоор амжилт хүсье.
Шүүгч Г.Ганхүү: Дуулалт гоё байлаа. Доод өнгийг ямар гоё авав аа. Чи мэргэжлийн бүжигчин биш гэхэд ямар гоё бүжиглэв ээ.
Шүүгч Х.Оюунбилэг: Латин бүжгийн халуухан стилийг гаргалаа. Сайн байлаа. Дуулалтын хувьд хаяа орж гарч сонсогдоод байлаа. Цаашдаа өшөө илүү болно гэж итгэж байна. Дажгүй байлаа. Баяр хүргэе.
Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.