“Яг түүн үиш-3” шоуны оролцогч “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин тайзнаас үзэгчидтэй “Харанга” хамтлагийн Лхагваа болон мэндчиллээ. Тэрээр энэ удаад “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн залуу насыг санагдуултал дуулсан юм.
Шүүгч Х.Оюунбилэг: Энэ дууны дээд ноот болох "Дэлхий минь" гэдэг тэр хэсэг дээр чи дээр илүү өндөр аваад өгсөн бол. Ганц алгааай тал нь манай Аяаа хөвсгөр чи жаахан туранхай болчихлоо.
Шүүгч Б.Амархүү: Яг л Лхагваа ах дуулж байгаа юм шиг санагдлаа. 1996 оны Аяаа ах дуулж байгаа юм шиг санагдлаа. Амжилт хүсье.
Шүүгч. Г.Ганхүү. Темка минь яалтай билээ. Бүүр тайзнаас бууж ирэхдээ алхалтыг нь судлаад байх даа яах вэ дээ. Дүр судлал мундаг байлаа. Цаашдаа жүжигчдийг оруулмааргүй юм байна. Гайхалтай байлаа амжилт хүсье.
Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.