“Яг түүн шиг-3” шоуны шоуны оролцогч анхны дугаар дуучин Мо-гийн уран бүтээлээс хүргэлээ. Тэрээр энэ удаагийн даалгавараа тайзнаа гүйцэтгэж дуусаад “Анх удаа тайзан дээр бүжиглэж үзлээ. Гоё байдаг юм байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Шүүгч Г.Ганхүү: Дөрвөн хүүхэд төрүүлээд тайзан дээр ингээд зогсож байна гэдэг бол гайхамшигтай.
Шүүгч Б.Амархүү: Дүр, дуулалт гоё байлаа. Анх удаа тайзан дээр бүжиглэж байгаа гэхэд мундаг байна. Энэ гэхдээ оролцогчдын хувьд анхны дугаар халаалт гэж бодож байна. Амжилт хүсье.
Шүүгч Х.Оюунбилэг: Дүр мундаг байна. Бүжиглэлт анх удаа гэхэд сайн байна. Дуулалт дээр бага зэрэг сөөнгө өнгө гаргаад өгсөн бол гэж харж байлаа.
Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.